4 Мосе —ЭЗЭН “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.
4 Мосе —ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шөнө дунд Би Египетийн дундуур явна.
Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд гянданд хоригдогчийн ууган хүүг хүртэл мөн малын бүх ууган төл, Египет газар дахь ууган бүгдийг ЭЗЭН цохилоо.
“Египетэд үйлдсэн шигээ Би та нарын дунд гамшиг илгээсэн. Би танай залуусыг олзолсон морьдтой чинь Илдээр хядсан. Танай хуарангийн өмхий самхайг Би хамрын чинь нүхэнд чихсэн ч Над уруу та нар эс эргэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Өө, Бурхан, Та Өөрөө Биднээс татгалзсан бус уу? Өө, Бурхан, Та Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?
Хормын дотор тэд үхэцгээж, Хүмүүс шөнө дунд ч сэгсрэгддэг, өнгөрөн оддог бөгөөд Хүчтэнүүд ч хүний гараар бус авагддаг.
Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн хамаг бурхдад ял шийтгэл буулгана. Би ЭЗЭН.
Гэтэл шөнө дөлөөр “Хараач, сүйт залуу байна. Түүнийг угтаж авцгаа” гэх хашхираан хаджээ.
Эвдэгч тэдний өмнө явж, Тэд эвдэн явж, үүд хаалгаар өнгөрөн гадагш гарна. Тэгээд хаан нь тэдний өмнө, ЭЗЭН тэдний тэргүүнд явна.”
Усан үзмийн цэцэрлэг бүрд орь дуу гарна. Учир нь Би дундуур чинь өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.
ЭЗЭН дайчин мэт урагшилж, Дайнч эр мэт зүтгэн босоод, Хашхиран уухайлж, дайснаа дарна.
Ялам модны төглийн дээгүүр алхах чимээг сонсмогц чи яарагтун. Учир нь филистчүүдийн цэргийг цохихоор чиний өмнө ЭЗЭН гарсан байна гэлээ.
ЭЗЭН, египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад, ЭЗЭН уг үүдийг алгасаж та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.
Тэрээр Египет нутаг даяар явахдаа Иосефын дотор гэрчлэлийг тогтоосон. Тэгэхэд би мэдэхгүй хэлээ сонсов.