Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 10:9 - Ариун Библи 2013

9 Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас багачууд ба хөгшидтэйгөө, хөвгүүд ба охидтойгоо мөн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 10:9
19 Referans Kwoze  

Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв.


Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.


Хүнд өдрүүд ирж “Надад аятай юм алга” гэж хэлэх тийм жилүүд ирэхээс өмнө залуу насныхаа өдрүүдэд, Бүтээгчээ санагтун.


ЭЗЭНээ эдээрээ болоод Бүтээгдэхүүнийхээ дээжээр алдаршуул


ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд тааламжгүй байваас хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад мөргөх үү эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.


Долдугаар сарын арван тавны өдөр та нар ариун цуглаан хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Та нар ЭЗЭНд баярыг долоо хоног тэмдэглэгтүн.


Долоон өдрийн турш та нар исгээгүй талх идэж, долоо дахь өдөр ЭЗЭНд зориулж баяр хийгтүн.


Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв.


мөн Иосефын бүх гэрийнхэн, түүний ах дүү нар, түүний эцгийн гэр бүлийнхэн түүнтэй хамт явжээ. Зөвхөн тэдний хүүхэд багачууд болон мал сүрэг нь Гошенд үлджээ.


Фараон тэдэнд —Би та нарыг багачуудтай чинь хамт явуулбал ЭЗЭН та нартай хамт байгаа болог! Та нар муу санаатайгаа хараач!


Тиймээс бидний мал ч гэсэн бидэнтэй хамт явна. Бид тэдний заримыг нь авч, Бурхан ЭЗЭНдээ үйлчлэх тул нэг ч туурайтан үлдэх ёсгүй. Мөн тэнд очих хүртэлээ бид юугаар ЭЗЭНд үйлчлэхийг өөрсдөө ч мэдэхгүй байна гэж хэлэв.


Та нар хэлснээрээ хонь, үхрээ аваад яв! Тэгээд намайг бас ерөөгөөч гэв.


Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд хүүхдүүдээс гадна зургаан зуун мянга орчим явган эрчүүд байлаа.


Тэдэнтэй хамт үй олон холилдсон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг гарав.


Swiv nou:

Piblisite


Piblisite