Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 10:4 - Ариун Библи 2013

4 Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би маргааш нутаг дэвсгэрт чинь царцаа оруулна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, Би маргааш чиний нутаг дэвсгэрт царцаа оруулна.

Gade chapit la Kopi




Гэтлэл 10:4
15 Referans Kwoze  

Утаанаас царцаанууд газар дээр гарч ирлээ. Газрын хилэнцэт хорхойнуудын хүч мэт хүчийг тэдэнд өгсөн байжээ.


“Дараа нь та нарын эсрэг Миний илгээсэн агуу их цэрэг буюу Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө.


Царцаанд хаан байхгүй ч тэд эрэмбээр жагсан явна.


Үзэгтүн, Египет үүссэн цагаасаа хойш өдий хүртэл үзээгүй хүчтэй мөндрийг Би маргааш энэ цагийн орчимд оруулна.


ЭЗЭН —Маргааш ЭЗЭН үүнийг энэ газарт үйлдэнэ гэж тодорхой цаг товлов.


Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш болох болно»” гэж хэл хэмээн айлдав.


Тэр —Маргааш гэж хэлэв. Мосе —Бидний Бурхан ЭЗЭН шиг нь үгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр болог.


Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.


Хэн ч газрыг харж чадахгүй болтол тэд газрын гадаргууг бүрхэнэ. Мөндөрт цохигдоогүй үлдсэн талбайг чинь тэд цөлмөж, хээр ургаж байгаа бүх модыг чинь иднэ.


Чи талбайдаа арвин үр суулгавч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна.


Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.


Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite