27 ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсанд тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.
27 ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд, тэр тэднийг явуулахыг хүссэнгүй.
Харин ЭЗЭН Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийг явуулсангүй.
ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.
ЭЗЭН, Египетийн хаан Фараоны зүрхийг хатууруулсанд тэр Израилийн хөвгүүдийн хойноос хөөв. Израилийн хөвгүүд зоригтойгоор явж байлаа.
Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.
Эдгээр гамшгуудаар хөнөөгдөөгүй үлдсэн хүмүүс нь гарынхаа үйлсэд ч гэмшсэнгүй, чөтгөрүүдэд болон харж, сонсож, явж чаддаггүй алтан, мөнгөн, гуулин, чулуун, модон шүтээнүүдэд мөргөхөө ч больсонгүй.
ЭЗЭН, Мосед —Фараонд оч. Учир нь Би түүний зүрх болон түшмэдийнх нь зүрхийг хатууруулсан. Ингэснээр Би эдгээр тэмдгээ тэдний дунд тавьж,
Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.
Мосе Аарон нар энэ бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлдсэн боловч ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулсангүй.