Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 10:23 - Ариун Библи 2013

23 Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн хамаг хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Гурван өдрийн турш тэд нэг нэгнийгээ харсангүй, хэн ч байрнаасаа боссонгүй. Харин Израилийн бүх хөвгүүдийн амьдарч байгаа газар гэрэлтэй байв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 10:23
15 Referans Kwoze  

Харин тэр өдөр Би ард түмнийхээ байгаа Гошен нутгийг тусгаарлаж, тэнд ямар ч бөөн ялаа байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутгийн дунд байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.


Харин та нар сонгогдсон угсаа, хаан тахилч, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний хүчирхэг үйлдлийг та нар тунхаглах юм.


Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан Мэдэхгүй харгуйгаар тэднийг удирдана. Би өмнө нь харанхуйг гэрэл болгон, Муруйг тэгш болгоно. Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.


Харин ЭЗЭН, Израилийн мал болон Египетийн малыг зааглаж, Израилийн хөвгүүдийн бүх малаас нэг нь ч үхэхгүй» гэж айлдаж байна” гэж хэл гэв.


Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.


Иймд зөвт ба буруут, Бурханд үйлчилдэг нэгэн ба Түүнд үйлчилдэггүй нэгний ялгааг та нар дахин нэг харах болно.


Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан.


Үүлэн багана Египетийн хуаран ба Израилийн хуарангийн хооронд орж зогссонд нэг талд нь үүл ба харанхуй байж, нөгөө талыг шөнөжин гэрэлтүүлэв. Иймээс шөнийн турш нэг нь нөгөөдөө ойртсонгүй.


Зөвхөн Израилийн хөвгүүдийн амьдарч байсан Гошен газарт мөндөр орсонгүй.


“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.


ЭЗЭН Нилийг цохисноос хойш долоо хоног өнгөрөв.


Илбэчид илбээрээ дэлэнч гаргах гэж оролдсон боловч тэд үүнийг чадсангүй. Дэлэнч хүн малд шавав.


Илбэчид Фараонд —Энэ нь Бурханы хуруу байна гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite