18 Мосе Фараоныхаас гарч, ЭЗЭНээс гуйв.
Та нарыг хараагсдыг ерөө, та нарыг доромжлогсдын төлөө залбир.
Харин Би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчигчдын төлөө залбир.
Мосе, Фараонд —Таны төлөө болон таны албат нар, таны ард түмний төлөө, та нараас бас гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн тулд хэзээ гуйхыг минь хэлж өгнө үү гэв.
Мосе Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе, ЭЗЭНээс хашхиран гуйв.
ЭЗЭН салхийг өөрчлөн өрнийн хүчит салхи болгосонд царцаанууд Улаан тэнгис уруу хөөгдөв. Египетийн нутаг даяар нэг ч царцаа үлдсэнгүй.
Мосе Аарон нарыг Фараон дуудаж —Надаас бас миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй! Тэгвэл би ард түмнийг явуулж ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.
Ард түмэн Мосе уруу хашхирахад Мосе, ЭЗЭНд залбирсан бөгөөд гал унтрав.