Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Филиппой 4:3 - Ариун Библи 2013

3 Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайнмэдээний төлөө надтай болон Клем, бусад хамтран зүтгэгчдийн минь хамт тэмцсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тийм ээ, үнэнч нөхөр минь, чамаас гуйя. Сайн мэдээний төлөө надтай болон Клем, миний бусад хамтран зүтгэгчдийн хамт зүтгэсэн тэдгээр эмэгтэйчүүдэд туслаарай. Тэдний нэрс амийн номд бий.

Gade chapit la Kopi




Филиппой 4:3
28 Referans Kwoze  

Алагдсан Хурганы амийн номд ертөнцийн сууриас хойш нэр нь бичигдээгүй, дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө.


Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмсөнө. Би түүний нэрийг амийн номоос баллахгүй. Би Эцэгийнхээ өмнө болоод тэнгэрэлч нарынх нь өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө.


Гэсэн хэдий ч сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.


Христийн сайнмэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайнмэдээний итгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож


Аливаа бузар ба жигшүүрт зүйл үйлддэгсэд, худал хуурмаг нь хэзээ ч тийшээ орохгүй. Харин зөвхөн Хурганы амийн номд нэрс нь бичигдэгсэд л орох ажгуу.


Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертөнцийн сууриас хойш амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.


Эзэн дотор санаа нэгтэй байгаарай гэж би Юодиаг ятгая, мөн Сунтухег ятгая.


Эзэн дотор зүдэн зүтгэгч Труфайна Труфоса нарт мэнд хүргээрэй. Эзэн дотор ихэд зүдэж зүтгэсэн хайрт Персист мэнд хүргээрэй.


Христ доторх бидэнтэй хамтран зүтгэгч Урбан, миний хайрт Стах нарт мэнд хүргээрэй.


Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.


Тэд амийн номоос хасагдан арчигдаж, Зөвт хүмүүстэй хамт бүү бичигдэг!


Та хүсвэл нүглийг нь уучлаач. Хэрэв үгүй бол Та Өөрийнхөө бичсэн номоос намайг арилгаач! гэж гуйв.


Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.


Үүнийг та нар, өмнөөс маань үйлчилдэг, Христийн итгэлт үйлчлэгч, бидэнтэй хамт боол болсон хайрт Епафраас суралцсан.


Тэр үед ард түмний чинь хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед ард түмний чинь дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.


Мөн амийн номд нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галт нуурт хаягдав.


Тиймээс мутар минь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байна. Тэд ард түмний минь чуулалд ч байхгүй, Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн нутагт ч орохгүй. Та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно.


Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун гэж дуудна. Тэд Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм.


тэндэх эхний өдрөөс минь өнөөг хүртэл та нар сайнмэдээнд хуваалцагч болсны учир билээ.


Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.


Ах дүү нар аа, миний нөхцөл байдал сайнмэдээнд илүү дэвшил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм.


Сайнмэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite