Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Филемон 1:9 - Ариун Библи 2013

9 хайрын учир би одоо байгаагаараа тухайлбал настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул гэдгээрээ чамаас хичээнгүйлэн гуйя.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 настай, эдүгээ Христ Есүсийн хоригдол болох Паул би тийм нэг нь байж, хайрын улмаас харин ч чамаас хичээнгүйлэн гуйя.

Gade chapit la Kopi




Филемон 1:9
17 Referans Kwoze  

Иймд та нар дуудагдсан тэрхүү дуудлагадаа зүй зохистой явахыг Эзэний хоригдол би хичээнгүйлэн ятгая.


Иймээс бид Христийн төлөөх элчин сайд юм. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө та нараас бид гуйя. Бурхантай эвлэрцгээ.


Иймд ах дүү нар аа, Бурханы өрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгож өргө. Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн.


Үүний улмаас Паул би, харийнхан та нарын төлөө, Христ [Есүсийн] хоригдол болсон юм.


Хайртууд аа, сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махбодын хүсэл тачаалуудыг цээрлэхийг ирмэл агаад түр суурьшигч та нараас би гуйя.


Намайг та нар уруу удахгүй очуулаасай гэж би хичээнгүйлэн гуйж байна.


Бурхантай хамтран ажиллагч бид та нараас хичээнгүйлэн гуйя. Бурханы нигүүлслийг дэмий хоосноор бүү аваарай.


Та нарыг өндөр настай болсон ч Би байсаар байна. Үс буурал болсон ч Би авч явах болно. Би хийсэн, Би тээнэ. Би түшиж яваад, аварна.


Буурал толгой алдрын титэм. Зөвт байдлын зам дээр үүнийг олно.


Бурхан, хөгширч бууралтах үед минь ч Намайг бүү орхиоч, Таны мутрыг би үе удамд, Таны хүчийг ирээдүйн бүх хүнд Тунхаглах хүртэл бүү орхиоч!


Хөгшрөх үед минь Намайг бүү орхиоч. Хүч чадал минь барагдах үед Намайг бүү хаяач!


Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.


Үүний төлөө би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой шигээ намайг зоригтой тунхаглахын минь төлөө мөн залбир.


Намайг хүчирхэгжүүлж, итгэмжит хэмээн үзээд үйлчлэлд тавьсан бидний Эзэн Христ Есүст би талархдаг.


Настай эрчүүд биеэ цэнэдэг, хүндлүүштэй, ухаалаг, итгэл, хайр, тэвчээр дор эрүүл байх ёстой.


Охидын эцгүүд, эсвэл ах нар нь ирж, бидэнд гомдол мэдүүлбэл бид тэдэнд “Тэднийг энэрэгтүн. Бидний хэн нь ч дайны үед эхнэр аваагүй. Та нар ч охидоо тэдэнд өөрсдөө өгөөгүй учраас та нар одоо буруутахгүй” хэмээн хэлнэ гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite