Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Филемон 1:7 - Ариун Библи 2013

7 Би хайраас чинь маш их баяр баясгалан, тайвшралыг авсан. Дүү минь, чамаар ариун хүмүүсийн зүрх тэнхрэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Би чиний хайраас маш их баяр баясгалан, тайвшралыг авсан юм. Яагаад гэвэл, дүү минь, чиний ачаар ариун хүмүүсийн зүрх тэнхэрсэн байна.

Gade chapit la Kopi




Филемон 1:7
11 Referans Kwoze  

Тиймээс бид тайвширсан. Тайвшралын маань зэрэгцээ Титийн баяр хөөрт бид бүр ч их баярласан. Учир нь та бүгдээс болж түүний сүнс сэргэсэн байв.


Бурханыхаа өмнө та нараар баярладаг бүхий л баяр хөөрийнхөө хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын төлөө өргөж чадах вэ?


Та нарын өмнө би асар их зориг гаргаж байна. Та нарын талаарх сайрхал минь үлэмж их билээ. Би тайвшралаар дүүрсэн юм. Өөрсдийн бүх зовлонд би баяр хөөрөөр бялхаж байна.


Тийм ээ, дүү минь, Эзэн дор тусыг чинь авъя. Христ дор зүрхийг минь тэнхрүүл.


Учир нь Эзэн Есүсийг ирэхэд Түүний өмнө хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл өргөмжлөлийн титэм бэ? Энэ нь та нар бус уу?


Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг хүүхдүүдийн чинь зарим нь үнэний дотор явааг мэдсэндээ би их баярласан.


Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй.


Та нар биднээс Бурханы үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.


бидний Бурхан бөгөөд Эцэгийн өмнө та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын чинь тууштайг байнга санадаг.


Тэд миний болон та нарын ч сүнсийг тэнхрүүлсэн юм. Иймд тийм хүмүүсийг хүлээн зөвшөөр.


Swiv nou:

Piblisite


Piblisite