Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 7:5 - Ариун Библи 2013

5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Букки нь Абишуагийн хүү, Абишуа нь Финехасын хүү, Финехас нь Елеазарын хүү, Елеазар нь ахлах тахилч Аароны хүү байв.

Gade chapit la Kopi




Езра 7:5
25 Referans Kwoze  

Хэн ч өөртөө энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил, Бурханаар дуудагдсан нь авна.


Ахлах тахилч Азариа болон тахилч нар бүгд түүн уруу эргэтэл, харагтун, тэр духан дээрээ уяман өвчтэй болсон байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргажээ. ЭЗЭН түүнийг цохисон учраас Уззиа өөрөө ч бас гарах гэж яаравчлав.


Харагтун, ЭЗЭНд хамаатай бүхэнд та нарыг ахлах тахилч Амариа, хаанд хамаатай бүхэнд та нарыг Иудагийн гэрийн захирагч, Ишмаелын хүү Зебадиа захирах болно. Мөн левичүүд та нарын өмнө түшмэд байх болно. Хүчтэй байж үйлдэгтүн. ЭЗЭН зөвт нэгэнтэй хамт байх болтугай гэв.


Елеазар нь Финехасыг, Финехас нь Абишуаг төрүүлжээ.


Мөн тэр өдрүүдэд Аароны хөвгүүн болох Елеазарын хөвгүүн Финехас авдрын өмнө үйлчилж байв. Тэд —Би өөрийн дүү Бениаминтай дахин тэмцэлдэхээр мордох уу эсвэл болих уу гэсэнд ЭЗЭН —Дайрагтун. Маргааш Би тэднийг та нарын гарт өгөх болно гэж айлдав.


Мөн Аароны хүү Елеазар нас барсанд тэд Ефраим дахь уулархаг нутагт хүү Финехаст нь хуваарилагдсан Гибеагийн толгодод түүнийг хөдөөлүүлэв.


Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.


Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг илгээв.


Канаан нутагт тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгийн ахлагчид газар нутгийг өвлүүлэхээр хуваарилахад түүнийг нь Израилийн хөвгүүд өвлөн авсан юм.


Мосе ба тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аваад түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдийн төлөөх санамж болгон уулзалтын майханд авчрав.


Мосе болон тахилч Елеазар нар Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор хийв.


Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.


Тэд уулзалтын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон даяар хотол түмний өмнө зогсоод —


Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байх бөгөөд ариун газрын үүрэг гүйцэтгэгчдийг хянана.


Харин Мосе нүглийн тахилын ямааг эрж хайтал, харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс Аароны үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нарт тэр уурлан —


Тэгээд Аарон ба түүний үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нартай Мосе ярин —ЭЗЭНд өргөх галан тахилуудаас үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг тахилын ширээний хажууд, исгэлгүйгээр идэх ёстой. Учир нь ариунаас ариун нь энэ юм.


Тэгээд Ааронд болон түүний хөвгүүд Елеазар, Итамар нарт Мосе —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд даяар хотол түмний эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын ах дүүс болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНий шатаасан тэрхүү шатагсдын хойноос уйлан гашуудаг.


Аароны хүү Елеазар нь Путиелийн охидын нэгийг эхнэр болгон авч, тэр эмэгтэй түүнд Финехасыг төрүүлсэн. Тэд ургуудынхаа дагуу левичүүдийн эцгүүдийн гэрийн тэргүүлэгчид билээ.


Мераиот нь Зерахиагийн хүү, Зерахиа нь Уззийн хүү, Уззи нь Буккийн хүү,


Езра нь Вавилоноос ирсэн ба Израилийн Бурхан ЭЗЭНий өгсөн Мосегийн хуульд мэргэшсэн гүүш байв. ЭЗЭН Бурханых нь мутар түүний дээр байсан учир хаан түүний хүссэн бүхнийг түүнд соёрхжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite