Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 5:2 - Ариун Библи 2013

2 Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэдэнтэй хамт байж, тэднийг дэмжив.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа нар босоцгоон, Иерусалим дахь Бурханы өргөөг дахин барьж эхлэв. Бурханы эш үзүүлэгчид тэднийг дэмжин тэдэнтэй хамт байцгаав.

Gade chapit la Kopi




Езра 5:2
16 Referans Kwoze  

Тэгэхэд Иозадакийн хүү Иешуа ба түүний ах дүү тахилч нар болон Шеалтиелийн хүү Зеруббабел ба түүний ах дүү нар босож, Бурханы хүн Мосегийн хуульд бичигдсэн ёсоор шатаалт тахилыг дээр нь тахихын тулд Израилийн Бурханы тахилын ширээг босгов.


Эш үзүүлэгч Хаггаи ба Иддогийн хүү Зехариагийн эш үзүүлснээр иудейчүүдийн ахмадууд барих үйлдээ амжилттай байлаа. Тэгээд тэд Израилийн Бурханы лүндэн ба Кореш, Дариус болон Персийн хаан Артаксерксийн зарлигийн дагуу барьж дуусгав.


Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид баяр баясгалангийн чинь төлөө хамтран ажиллагчид юм. Учир нь та нар итгэлээрээ зогсдог.


Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн.


Харь эхнэр авсан тахилч нарын хөвгүүдийн дотор Иозадакийн хүү Иешуагийн хөвгүүдээс болон түүний ах дүү нараас Маасеиа, Елиезер, Иариб, Гедалиа нар байв.


“Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.


Персийн хаан Кореш тэдгээр эд юмсыг эрдэнэсийн нярав Митредатын хамгаалалтад авчирлаа. Тэрээр Иудагийн ноён Шешбазарт тоогоор нь өгөв.


Иерусалим дахь Бурханы өргөөнд ирсний хоёрдугаар оны хоёрдугаар сард Шеалтиелын хүү Зеруббабел, Иозадакийн хүү Иешуа болон тэдний бусад ах дүү тахилч нар ба левичүүд мөн олзлогдлоос Иерусалимд ирцгээсэн бүх хүн уг ажлыг эхэлсэн бөгөөд ЭЗЭНий өргөөний ажлыг хянуулахаар хорь болон түүнээс дээш насны левичүүдийг томилов.


дараа би надтай ярилцаж байсан тэнгэрэлчид хариулан —Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд


Тэгээд тэр —Эдгээр нь бүх л газар дэлхийн Эзэний дэргэд зогсож байдаг тослогдсон хоёр хөвгүүн юм гэв.


Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түг түмдийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нарын гар сүм баригдаж дуусах хүртэл хүчтэй байг.


Swiv nou:

Piblisite


Piblisite