Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 4:12 - Ариун Библи 2013

12 Эдүгээ танаас бидэн уруу ирсэн иудейчүүд Иерусалим уруу явсан. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!

Gade chapit la Kopi




Езра 4:12
22 Referans Kwoze  

Тэгээд бид тэр ахмадуудаас асууж, тэдэнд «Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээн дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ?» гэж хэлсэн билээ.


Тэр үед Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид ирж —Та нарт энэ өргөөг барьж, энэ хэрмийг гүйцээж дуусгах зарлиг хэн өгсөн юм бэ? гэцгээв.


Небухаднезар хаан, Зедекиаг Бурханаар тангараглуулсан боловч тэрээр тэрслэн босож, шил нь татан, зүрх нь хатуурч, Израилийн Бурхан ЭЗЭН өөд эргэсэнгүй.


Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.


Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээнийг дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг нь бид олж мэдсэн юм.


Иерусалим аа, Иерусалим аа, эш үзүүлэгчдийг алж, өөрт нь илгээгдэгсдийг чулуугаар нүүлгэдэг хот оо! Тахиа дэгдээхэйнүүдээ далавчин дороо бөөгнүүлдэг шиг Би хүүхдүүдийг чинь цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.


Иерусалимыг сэргээн барьж босгохоор зарлиг гарах цагаас эхлээд Жонон Мессиа ирэх хүртэл долоон долоо хоног болон жаран хоёр долоо хоног байх болно гэдгийг чи мэдэж ухаар. Зовлонгийн цагт ч гэсэн Иерусалим хэрэм, далантайгаа сэргээн босгогдоно.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Тэд надад —Олзлолоос үлдэгсэд, аймагтаа туйлын зовлон зүдүүр, басамжлал амсаж, Иерусалимын ханан хэрэм нурж, гулдан хаалганууд нь галд шатсан гэв.


Би бошиг зарлиг гаргаж, судлуулсанд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд тэр хотод өдөөн хатгалга болж байсан гэдэг нь олдов.


Ингэх нь таны эцэг өвгөдийн тоймын номуудад нягтлал хийгдэг гэснийх юм. Тэгээд та тоймын номуудаас тэр хот тэрслүү хаад болон улс орнуудад хохирол учруулж байсан ба тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод өдөөн хатгалга учруулж байсан гэдгийг олж мэдэх болно. Тиймээс энэ хот устгагдсан билээ.


Иехоиакимын өдрүүдэд Вавилоны хаан Небухаднезар довтлон ирсэнд Иехоиаким гурван жил түүний боол болжээ. Дараа нь тэр эргэж, Небухаднезарын эсрэг тэрслэн босов.


Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болон хүч гэж бодоо юу? Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ?


Тэдний түүнд илгээсэн захианы энэ хуулбарт “Артаксеркс хаанд таны зарц, Евфрат мөрний тэртээх хүмүүс илгээв.


Тэгээд Хаман, Ахашверош хаанд ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх аймгийн ард түмэн дунд тарж холилдсон нэгэн ард түмэн байна. Тэдний хууль бусад ард түмний хуулиас өөр бөгөөд тэд хааны хууль цаазыг сахин үйлддэггүй юм. Тиймээс хааны хувьд тэднийг тэвчих нь ашиггүй юм.


Тэр үед халдеичуудын зарим нь ойртон ирж, иудейчүүдийг буруушаав.


Тэнд бичсэн нь “Чи болон иудейчүүд тэрслэн босохоор төлөвлөж байгаа. Тиймээс та нар хэрмийг сэргээн босгож байна гэж үндэстнүүдийн дунд яригдаж байна. Гешем ч үүнийг хэлж байна. Энэ мэдээллээр бол чи тэдний хаан болох гэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite