Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 3:7 - Ариун Библи 2013

7 Дараа нь тэд чулуучид ба мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончуудад болон тирчүүдэд өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Дараа нь тэд чулуучид, мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончууд болон тирчүүдэд өгөв.

Gade chapit la Kopi




Езра 3:7
20 Referans Kwoze  

Тэгэхээр Ливанаас хуш мод тайрч өгөхийг хаантан та тушааж соёрх. Миний зарц нар таны зарц нартай хамт ажиллах болно. Таны зарц нарт өгөх хөлсийг хаан таны хэлснээр би төлье. Бидний дунд сидончууд шиг дүнз бэлтгэхийг мэддэг нэг ч хүн үгүй гэдгийг та мэднэ шүү дээ гэв.


Херод, Тирийнхэн болон Сидоныхонд ихэд хилэгнэдэг байв. Тэндхийнхэн хааны нутгаас хоол хүнсээр хангагддаг байсан тул хааны түшмэл Бластыг талдаа татаж нэгэн санаагаар түүн уруу ирж найрамдахыг гуйжээ.


Иоппад Табита (грекээр орчуулбал «Доркас») гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйл, өглөгөөр дүүрэн нэгэн байжээ.


Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув.


Иуда ба Израиль чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн буудай, боов, зөгийн бал, тос, гавраар худалдан авч байв.


Петрийг тэнд байгааг дуулаад дагалдагчид Луддагаас Иоппа хүртэл ойрхон тул “Бидэнд бүү татгалзаарай. Нааш ирнэ үү” гэж гуйлган хоёр хүн илгээв.


Петр хэд хоног Иоппад, арьсчин Симоныд байлаа.


Тирийн хаан Хирамаас Давидад элч нарыг хуш мод, мужаан, чулуучдын хамт илгээж тэд Давидад гэр барьж өгөв.


Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг тахиж эхлэв. Харин ЭЗЭНий сүмийн суурь хараахан тавигдаагүй байлаа.


Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ.


Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийсэнгүй.


Тэд ЭЗЭНий өргөөг хариуцан ажиллаж буй хүмүүсийн гарт уг мөнгийг өгсөн бөгөөд ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан ажилчид өргөөг сэргээн барьж, засварлахад хэрэглэсэн юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite