Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 3:6 - Ариун Библи 2013

6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг тахиж эхлэв. Харин ЭЗЭНий сүмийн суурь хараахан тавигдаагүй байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Долдугаар сарын эхний өдрөөс тэд ЭЗЭНд шатаалт тахилыг өргөж эхэлсэн боловч ЭЗЭНий сүмийн суурь нь тавигдаагүй байлаа.

Gade chapit la Kopi




Езра 3:6
6 Referans Kwoze  

Үүний дараагаас байнгын шатаалт тахил тахижээ. Шинэ сар ба ЭЗЭНий тогтоосон бүх ариусгагдсан баярын тахилга болон ЭЗЭНд сайн дурын өргөл өргөсөн хүн бүрийн тахилыг өргөв.


Дараа нь тэд чулуучид ба мужаануудад мөнгө өгч, Персийн хаан Корешийн тэдэнд олгосон зөвшөөрлөөр Ливанаас хуш моддыг Иоппа дахь далай уруу авчруулахаар идээ, ундаа, тосыг сидончуудад болон тирчүүдэд өгөв.


Израилийн хөвгүүдэд “Долоо дахь сарын эхний өдөр та нар бүрээдэлтээр сануулах бүтэн амралт, ариун цуглааныг сахь.


Та нар ямар ч хар ажил бүү хий, харин ЭЗЭНд галан тахил өргөгтүн” гэж хэл хэмээв.


Долдугаар сард, уг сарын нэгэнд та нар ариун цуглааныг хийх бөгөөд хар ажил хийж болохгүй. Энэ нь та нарт бүрээдэлтийн өдөр болох юм.


Та нар ЭЗЭНд согоггүй нэг залуу бух, нэг хуц, долоон эр хургаар тааламжит үнэр болох шатаалт тахилыг өргө.


Swiv nou:

Piblisite


Piblisite