Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 10:8 - Ариун Библи 2013

8 гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөллөгөөс ирэгсдийн чуулганаас хөөхөөр болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 гурав хоногийн дотор ирээгүй хэнийг ч болов удирдагчид ба ахмадуудын зөвлөгөөний дагуу бүх хөрөнгийг нь хурааж, түүнийг өөрийг нь цөлөгдөгсдийн чуулганаас хөөхөөр болов.

Gade chapit la Kopi




Езра 10:8
14 Referans Kwoze  

Чиний Бурханы хуулийг болон хааны хуулийг үл сахигч хэнийг ч болов хатуу яллаж, алах эсвэл цөлөх эсвэл эд хөрөнгийг нь хураах эсвэл шоронд хорих ял тохоон гүйцэтгэг.”


Харин гадна байгсдыг Бурхан шүүдэг. Хилэнцэт хүнийг дундаасаа зайлуул.


Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна.


Тэд —Гэм нүгэлд төрсөн атлаа бидэнд заах нь уу чи? гээд түүнийг хөөн гаргав.


Эцэг эх нь иудейчүүдээс айсан тул тэгж хэлжээ. Есүсийг Христ мөн гэж хүлээн зөвшөөрсөн хүн синагогоос хөөгдөх ёстой гэж иудейчүүд нэгэнтээ шийдсэн байлаа.


Тэр тэднийг сонсохоос татгалзвал чуулганд хэл. Хэрэв чуулганыг ч хүртэл эс сонсвоос тэр чиний хувьд харь болоод татвар хураагч мэт байг.


Тиймээс тэд хуулийг сонсоод, бүх харийнхныг Израилиас гаргав.


Тэр хос буулгатай үхрүүдийг авч цавчин хуваагаад, элч нарын гараар Израилийн нутаг дэвсгэр даяар илгээж —Саул болон Самуелын араас үл дагагчийн үхэр үүнтэй адил болно гэж хэлүүлэв. Ард олныг ЭЗЭНээс эмээхүй нөмөрсөнд тэд нэгэн хүн мэт ирцгээв.


Тэгээд Израилийн хөвгүүд —Израилийн бүх овгоос ЭЗЭН дээр чуулганд ирээгүй нь хэн бэ? хэмээцгээв. Учир нь Мизпад ЭЗЭНд хүрч ирээгүй хүний тухайд —Тэр нь заавал алагдах болно хэмээн тэд хатуу тангараг тавьсан болой.


Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.


Хүн өөрт байгаа бүхэн болох хүн, амьтан эсвэл өмчийнхөө талбайгаас ЭЗЭНд хориг болгосон алив зүйлээ зарах буюу золих ёсгүй. Хориг болсон аливаа зүйл ЭЗЭНд ариунаас ариун юм.


Бүх цөллөгөөс ирэгсэд Иерусалимд цуглах ёстой гэж тэд Иуда ба Иерусалим даяар зарласан бөгөөд


Ингээд Иуда болон Бениамины эрчүүд бүгд гурав хоногийн дотор Иерусалимд цуглав. Энэ нь есдүгээр сарын хорин байсан бөгөөд бүх хүн уг үйл явдлаас болон бороо цутгаснаас болж чичирсээр Бурханы өргөөний өмнөх задгай талбайд сууцгаав.


Иехоиадагийн хөвгүүдийн нэг, тэргүүн тахилч Елиашибын хүү хүртэл хорони хүн Санбаллатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.


Swiv nou:

Piblisite


Piblisite