Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Езра 1:7 - Ариун Библи 2013

7 Мөн Иерусалимаас Небухаднезарын авч одоод өөрийн бурхдын гэрт өгсөн байсан, ЭЗЭНий өргөөний эд юмсыг Кореш хаан гаргаж ирэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Бас Кореш хаан Небухаднезарын Иерусалимаас авч одоод өөрийн бурхдын гэрт тавьсан ЭЗЭНий өргөөний эд юмсыг гаргаж ирэв.

Gade chapit la Kopi




Езра 1:7
13 Referans Kwoze  

Небухаднезар бас ЭЗЭНий өргөөний эд зүйлсээс Вавилон уруу аваачиж, тэдгээрийг Вавилон дахь сүмдээ тавив.


Мөн Иерусалим дахь сүмээс авч, Вавилон уруу Небухаднезарын аваачсан Бурханы сүмийн алтан, мөнгөн сав суулгануудыг Иерусалим дахь сүмд, байсан газарт нь буцааж, Бурханы өргөөнд тавь» гэжээ.


Мөн Иерусалим дахь сүмээс Небухаднезарын авч Вавилоны сүмд аваачсан, Бурханы өргөөний алтан, мөнгөн сав суулгуудыг Кореш хаан Вавилоны сүмээс авч, өөрөө захирагчаар томилсон Шешбазар гэгч нэгэнд өгсөн билээ.


ЭЗЭНий айлдсан ёсоор Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөө болон хааны өргөөний бүх эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Дараа жилийн эхэнд хаан Небухаднезар хүн илгээн, түүнийг Вавилон уруу ЭЗЭНий өргөөний үнэт хэрэглэлийн хамт авчирсан бөгөөд түүний авга болох Зедекиаг Иуда ба Иерусалимын хаан болгов.


Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилжээ. Түүний өргөөний жүнзийг тэд таны өмнө авчруулж, та болон ихэс дээдэс тань, хатад, татвар эмс тань түүгээр дарс уужээ. Мөн юу ч хардаггүй, сонсдоггүй, ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин амь амьсгал, зам бүхнийг тань мутартаа атгадаг Бурханыг та алдаршуулсангүй.


Иудагийн хаан Иехоиакимыг мөн Бурханы өргөөний зарим савыг Небухаднезарын гарт Эзэн өгөв. Тэр үүнийг Шинарын нутагт өөрийн бурхны гэрт авчран, бурхныхаа сан хөмрөгт тавьжээ.


Мөн Бурханы өргөөний хэрэглэлийг их бага гэлгүй, ЭЗЭНий өргөөний эрдэнэс болон хаан ба түүний түшмэдийн эрдэнэсийг бүгдийг тэрээр Вавилон уруу авчирчээ.


Би Вавилонд Белийг шийтгэж, Залгисан зүйлийг нь Би амаар нь гаргана. Үндэстнүүд ч түүнд цутгахаа болино. Вавилоны хана хэрэм ч хүртэл унажээ!


Swiv nou:

Piblisite


Piblisite