Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Еврей 3:9 - Ариун Библи 2013

9 Үйлсийг минь дөчин жил харсан хэрнээ Эцгүүд чинь Намайг сорьсон.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Тэнд та нарын эцгүүд сорилтоор Намайг сорьж, Дөчин жилийн турш Миний үйлсийг харсан.

Gade chapit la Kopi




Еврей 3:9
17 Referans Kwoze  

Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


Өөрийгөө анхаарч, сэтгэлээ няхуур хяна. Нүдээр үзсэн бүхнээ чи мартахгүй байж, амьдралын чинь бүх өдрүүдэд тэдгээр нь зүрхнээс чинь замхрахгүй байхын тулд хөвгүүд, ач нартаа таниулж мэдүүл.


Тэднийг ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад Тэр та нарын болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, египетчүүдийн дээр тэнгисийг цутган, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээр харсан билээ. Тэгээд та нар цөлд удаан хугацаагаар амьдарсан.


Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй.


Баал-пеорын хэрэг явдлаас болж ЭЗЭН чухам юу үйлдсэнийг та нар нүдээрээ үзсэн. Учир нь ЭЗЭН Бурхан чинь та нарын дундаас Баал-пеорыг дагасан хүн бүрийг устгасан билээ.


“Би египетчүүдэд хэрхэн хандаж, та нарыг бүргэдийн жигүүр дээр тээн Өөртөө яаж авчирсныг та нар өөрсдөө харсан.


Харин нэрийг нь орчуулбал шидтэн буюу Елум тэднийг эсэргүүцэж, нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.


Тэр тэдэнд —Та нар явж, Иоханд юу харж, сонссоноо хэл. Сохор нь хараа орж, суунги нь алхаж, уямантай нь цэвэршиж, дүлий нь сонсож, үхэгсэд нь амилж, ядууст сайнмэдээ тунхаглагдаж байна.


Египет нутгаас та нарыг авчирсан нь Би байсан. Та нарт аморичуудын нутгийг эзэмшүүлэхээр, Дөчин жил та нарыг цөлд Би удирдсан.


Мөн та нарын төлөө энэ бүх үндэстнүүдэд Бурхан ЭЗЭНийхээ хийсэн бүхнийг та нар харсан. Учир нь та нарын төлөө дайтсан нь Бурхан ЭЗЭН юм.


Мосе бүх Израилийг дуудан тэдэнд —Египетийн нутагт Фараонд болон түүний бүх албат нар, түүний бүх газар нутагт ЭЗЭНий үйлдсэн бүхнийг та нар нүдээрээ үзсэн.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Цогцсыг чинь цөлд унах хүртэл та нарын садарлалыг хөвгүүд чинь үүрч цөлд дөчин жилийн турш хоньчид байх болно.


ЭЗЭН, Мосед —Чи Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Намайг тэнгэрээс та нартай ярихыг та нар өөрсдөө харлаа.


Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.


Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ агуу үйлс бүхнийг нүдээрээ үзсэн билээ.


“Үйлсийг минь харсан хэрнээ Та нарын эцэг өвгөд Намайг дөчин жилийн турш шалгаж сориход


Swiv nou:

Piblisite


Piblisite