Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 9:3 - Ариун Библи 2013

3 Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Мужуудын бүх амбан захирагч, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ.

Gade chapit la Kopi




Естер 9:3
9 Referans Kwoze  

Тэгээд тэд Евфрат мөрний тэртээх захирагчид ба хааны засаг ноёдод хааны зарлигийг уламжилсан бөгөөд тэд хүмүүсийг болон Бурханы өргөөг тэтгэн туслав.


Тэгээд Небухаднезар хаан босгосон хөргийн нээлтийн ёслолд оролцуулахаар мужийн захирагч, харгалзагч ноён, засаг ноён, улсын шүүгч, жасын нярав, хуулийн зөвлөх, хуулийг сахиулагчид буюу бүх мужийн түшмэдийг цуглуулахаар илгээжээ.


Тэгээд тэр цагт буюу Сиван хэмээх гуравдугаар сарын хорин гуравны өдөр хааны гүүш нарыг дуудаж, иудейчүүдэд Мордехаин тушаасан бүгдийн дагуу Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон аймгийн захирагчид, засаг ноёд болон ноёдод, аймаг бүрийнх нь бичиг үсгээр, ард түмэн бүрийнх нь хэлээр мөн иудейчүүдэд өөрсдийнх нь бичиг үсэг болон хэлээр бичүүлэв.


ийн хэлэв. —Хэрэв хаан үүнийг таалбал, хэрэв би хааны нүдний өмнө тааллыг нь олсон бөгөөд энэ хэрэг хаанд зөв санагдан би түүний нүдэнд тааламжит аваас агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманаас хааны бүх аймгууд дахь иудейчүүдийг устгахаар санаачилсан захидлуудыг нь хүчингүй болгох зарлиг бичигдэг.


Тэгээд нэгдүгээр сарын арван гуравны өдөр хааны гүүш нар дуудагдан Хаманы тушаасан бүхнийг хааны захирагчид, аймаг бүрийн засаг ноёд болон ард түмэн бүрийн ноёдод, аймаг бүрийн бичиг үсгээр, ард түмэн бүрийн хэлээр нь хаан Ахашверошийн нэрээр бичин илгээж, хааны тамгат бөгжөөр лацаджээ.


Зеруббабел, Иешуа, Нехемиа, Сераиа, Реелаиа, Мордехаи, Билшан, Миспар, Бигваи, Рехум, Баана нартай хамт эдгээр нь ирцгээсэн юм. Израилийн ард түмний эрчүүдийн тоо нь


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite