Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 9:28 - Ариун Библи 2013

28 Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл бүхэн, аймаг болон хот бүрд дурсан санаж, тэмдэглэх ёстой байв. Пуримийн энэ өдрүүд иудейчүүдийн дундаас арчигдах ч юмуу эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

28 Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн энэ өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй болов.

Gade chapit la Kopi




Естер 9:28
9 Referans Kwoze  

Сэтгэл минь ээ, ЭЗЭНийг магтаж, Ач тусыг нь ч бүү март.


та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы ус таслагдаж байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус таслагдсан юм” гэж хэл. Тиймээс ч энэ чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.


Титэм нь Хелем, Тобиа, Иедаиа болон Зефаниагийн хөвгүүн Хенд ЭЗЭНий сүм дэх сануулга болно.


Та нар бас Исгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би түг түмнийг чинь Египет нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үүрдийн зарлиг болгон тэмдэглэ.


жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав.


Пуримийн тухай энэ хоёр дахь захидлыг батлахаар, Абихаилын охин Естер хатан ба иудей Мордехаи нар бүрэн эрх мэдэлтэйгээр бичив.


Нэг үеийнхэн нөгөөдөө Таны үйлсийг магтаж, Таны хүчирхэг үйлдлүүдийг тунхаглана.


Swiv nou:

Piblisite


Piblisite