Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 9:27 - Ариун Библи 2013

27 жил бүрийн товлогдсон цаг болоод ёс журмын дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд үүнийг иудейчүүд өөрсдөдөө, үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд тогтоож, заншил болгон хүлээн авав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

27 иудейчүүд өөрсдөдөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу энэ хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.

Gade chapit la Kopi




Естер 9:27
18 Referans Kwoze  

«Тэр өдөр олон үндэстэн ЭЗЭНтэй нэгдэж, Миний ард түмэн болно. Тэгээд Би та нарын дунд оршино. Ийнхүү түг түмдийн ЭЗЭН та нар уруу намайг илгээснийг та нар мэдэх болно.


ЭЗЭНд үйлчилж, ЭЗЭНий нэрийг хайрлан Зарц нь болохын тулд Түүнтэй нэгдсэн гаднынхныг, Амралтын өдрийг бузарлалгүй сахин Гэрээг минь чандлах хүн бүрийг


ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан “ЭЗЭН намайг ард түмнээсээ салгана” гэж бүү хэлэг. Тайган хүн ч “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү хэлэг.


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг, хот бүрд, газар бүхэнд иудейчүүдэд баяр хөөр, баясгалан, найр, ёслолын өдөр болов. Иудейчүүдээс айх айдас дээр нь нөмөрсөн тул нутгийн ард олны олонх нь иудейчүүд болов.


Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран «Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэх болно.”


жил бүрийн Адар сарын арван дөрөвний өдөр мөн арван тавны өдрийг сахин тэмдэглэхийг үүрэг болгов.


Тэр өдрөөс хойш Давид үүнийг израильчуудад зарлиг тогтоол ба шийдвэр болгосон нь эдүгээ хүртэл мөрдөгдөж иржээ.


Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй байгуулж, хотол түмний удирдагчид тэдэнд тангараглав.


ЭЗЭН энэ гэрээгээ бидний эцэг өвгөдтэй байгуулаагүй, харин өнөөдөр энд амьд байгаа бидэнтэй, бид бүхэнтэй байгуулсан билээ.


Тэгээд Мордехаи эдгээрийг тэмдэглүүлж, Ахашверош хааны хол ойрын бүх аймагт амьдрагч бүх иудей хүнд захидлууд илгээн


Энэ өдрүүдийг үеийн үед гэр бүл бүхэн, аймаг болон хот бүрд дурсан санаж, тэмдэглэх ёстой байв. Пуримийн энэ өдрүүд иудейчүүдийн дундаас арчигдах ч юмуу эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй байв.


Чуулганы доторх та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг л зарлиг байх бөгөөд хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх ёстой. Ирмэл хүн ЭЗЭНий өмнө та нарын адил байх ажгуу.


Израилийн охид гилеад хүн Иефтагийн охиныг дурсан жил бүр дөрвөн өдөр явж гашууддаг болсон юм.


Энэ нь тэд Бурханд итгэлээ өгч, Бурханы ажлуудыг үл мартаж, Харин тушаалуудыг нь сахихын тулд юм.


Олон ард түмэн ирээд “Ирцгээ, ЭЗЭНий уул, Иаковын Бурханы өргөө уруу явцгаая. Тийнхүү Тэрээр бидэнд замаа зааж, бид жимээр нь алхах юм” гэцгээнэ. Учир нь хууль Сионоос гарч, ЭЗЭНий үг Иерусалимаас гарна.


Тэгээд чи замуудаа санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь гэрээнээс чинь болоогүй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite