Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 9:25 - Ариун Библи 2013

25 Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан, иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой бөгөөд түүнийг хөвгүүдтэй нь хамт дүүжлүүрт дүүжлэх ёстой гэж захидлаар тушаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

25 Гэвч энэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.

Gade chapit la Kopi




Естер 9:25
19 Referans Kwoze  

Хорон муу төлөвлөгөө нь Өөрийнх нь толгой дээр эргэн ирж, Хүчирхийлэл нь өөрийнх нь зулай дээр бууна.


Хэн энэ чулуун дээр унана, тэр бутрах бөгөөд хэний дээр энэ чулуу унана, тэр нь няцарна гэж айлдав.


Намайг өнгөрөн одтол Буруутыг өөрийнх нь торонд унагаач!


Намайг тойрон байгчдын тэргүүнүүдийн хувьд, Уруулынх нь хор хөнөөл Өөрсдийг нь нөмрөг.


Ахашверош хаан, Естер хатнаас —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч хүн хаана байна вэ? гэж асуухад


Гэвч ганц Мордехаин аминд гар хүрэх нь түүнд бага санагдав. Мордехаин ард түмэн нь хэн болохыг тэд түүнд мэдүүлсэн учир Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн болох бүх иудей хүнийг хөнөөхөөр Хаман санаархав.


Учир нь би ч, миний ард түмэн ч, бид устгуулж, алуулж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид эр, эм боолууд болж худалдагдсан бол, энэ нь хаантан шархадсантай дүйх зовнил бус тул би дуугүй байх байсан.


Аяа ЭЗЭН, буруутын хүслийг бүү соёрхооч! Бузар төлөвлөгөөг нь бүү тэтгээч! Тэд өөрсдийгөө өргөмжлөх вий. Села


Тэр өдөр хатуу газарт хадсан гадсыг зайлуулна. Тэр хугарч унана. Дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглав. Учир нь ЭЗЭН ийнхүү айлдсан билээ.


Набал үхсэнийг Давид сонсоод —Набалын гарт доромжлогдсон миний өшөөг авч, Өөрийн боолоо бузар мууг үйлдэхээс зогсоосон ЭЗЭН магтагдах болтугай. ЭЗЭН, Набалын нүглийг түүний толгойд хариулав гэж хэлэв. Тэгээд Давид хүн илгээж, Абигаилыг эхнэрээ болгох гэж байгаа тухай хэлүүлэв.


Та тэнгэрээс сонсож үйлдээч, боолуудаа шүүгээч. Ингэхдээ гэм буруутны арга замыг толгой дээр нь буулган буруутгаж, зөвт хүнийг зөвт байдлынх нь дагуу зөвтгөж болгооно уу.


Ингээд тэд Мордехаид бэлдсэн дүүжлүүрт нь Хаманыг дүүжлэн, хааны уур хилэн намжив.


Би ЭЗЭНд зөв шударгынх нь дагуу талархаж, Хамгийн Дээд ЭЗЭНий нэрд магтаалыг дуулна.


Тэр тэдний цөв мууг Өөрсөд дээр нь авчирсан бөгөөд Тэднийг хорон муугийнх нь дотор устгана. Бурхан ЭЗЭН маань тэднийг устгана.


Хилэнц нь буруутыг баривчилж Нүглийнхээ уяанд тэр хүлэгдэнэ.


Өрөөлд ухсан нүхэндээ өөрөө унах. Өөд өнхрүүлсэн чулуу өөр дээр нь буух.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйл толгойд чинь эргэж буух болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite