Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 6:6 - Ариун Библи 2013

6 Тэгээд Хаманыг орж ирэхэд хаан түүнд —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд юу хийх ёстой вэ? гэхэд Хаман зүрх сэтгэлдээ “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлээд

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тэгээд Хаман орж ирэхэд хаан —Хааны хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх ёстой вэ? гэхэд Хаман өөртөө “Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?” гэж өгүүлэв.

Gade chapit la Kopi




Естер 6:6
19 Referans Kwoze  

Хадны ангалаар амьдарч, Газрын өндөрлөгт нутагладаг чамайг Зүрхний чинь ихэрхэл хуурчээ. «Хэн намайг газарт буулгах вэ?» гэж Зүрхэндээ чи хэлнэ үү?


Сүйрлийн өмнө бардам зан Уналтын өмнө ихэрхүү зан.


Энэ нь бүгд Эцэгийг хүндэлдгийн адил Хүүг хүндлэхийн тулд юм. Хүүг хүндэлдэггүй нь Түүнийг илгээсэн Эцэгийг хүндэлдэггүй.


Тэнгэрээс —Үзэгтүн, хайрт Хүү минь энэ билээ. Таалал минь Түүнд оршдог гэх дуун гарлаа.


Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.


Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.


Сүйрлийн өмнө ихэмсэг зүрх. Алдрын өмнө даруу дорд байдал.


Гэнэн хүн эргэж шарвах агаад үүндээ үхмүй Мулгуу нэгэн хэнэггүй бөгөөд түүндээ сөнөмүй.


Зөвтөлд минь баярлагчид Баясан хашхирч, баярлан хөөрөг. Тэднээр “Зарцынхаа сайн сайханд баярладаг ЭЗЭН дээдлэгдэх болтугай!” гэж Үргэлж хэлүүлээч.


Ингээд Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ гэж өмнө нь тунхаглав.


дээл болон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалсан хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, “Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэнэ” гэж өмнө нь тунхаглаг! гэв.


хаанд хариулахдаа —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд


Тэгээд Хаман тэдэнд эд баялгийнхаа сүр жавхланг, хөвгүүдийнхээ өнөр олныг, өөрийг нь хаан хүндлэн өргөмжилсөнийг мөн өөрийг нь ноёд болон түшмэдээс дээгүүр дэвшүүлснийг тоочив.


Ихэмсэг нүдтэй, дээгүүр харцтай хүмүүс ч бий.


Хааны зарц нар түүнд —Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан —Түүнийг оруул! гэв.


Тайгануудаар биечлэн дамжуулсан хаан Ахашверошийн айлдлагын дагуу үйлдээгүй хатан Ваштийг хуулийн дагуу бид хэрхэх ёстой вэ? гэсэнд,


хоёуланг чинь урьсан хүн ирж, чамд “Энэ хүнд суудлаа тавьж өг” гэвэл чи ичиж, доош суух болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite