Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 6:11 - Ариун Библи 2013

11 Ингээд Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд ингэж үйлдэгдэнэ гэж өмнө нь тунхаглав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Тиймээс Хаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав.

Gade chapit la Kopi




Естер 6:11
9 Referans Kwoze  

Удирдагчдыг сэнтийнээс нь буулган Даруу байгсдыг Тэр өргөмжлөв.


Үзэгтүн, иудей биш атлаа өөрсдийгөө иудей хэмээн худал яригч Сатаны синагогийнхныг Би ирүүлж, хөлийн чинь өмнө бөхийлгөж, Би чамайг хайрласан гэдгээ мэдүүлнэ.


Чамайг зовоогчдын хөвгүүд чамд мэхийн ирж, Чамайг жигшигч бүхэн Хөлийн чинь уланд хүртэл доор мэхийнэ. Тэд чамайг ЭЗЭНий хот, Израилийн Ариун Нэгэний Сион гэж нэрлэнэ.


Аймгуудын бүх засаг ноён, эрх баригч, захирагч болон хааны ажлыг гүйцэтгэгч түшмэдийг Мордехаигаас айх айдас нөмөрсөн тул тэд хүртэл иудейчүүдэд туслав.


Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав.


Тийнхүү Евфрат мөрний тэртээх захирагч Таттенаи, Шетар-бозенаи болон тэдний хамтрагчид Дариус хааны илгээсэнчлэн хичээж ёсчлон гүйцэтгэв.


Тэгэхэд хаан, Хаманд —Бушуул, өөрийнхөө хэлснээр дээл болон морийг авч, хааны дааман хаалганы дэргэд сууж буй иудей хүн Мордехаид тийн үйлд! Өөрийн хэлсэн бүхнээс юу ч бүү орхигдуул! гэв.


Тэгээд Мордехаи хааны дааман хаалга уруу буцлаа. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудсаар гэр уруугаа яарав.


Инжрийн модыг арчлагч жимсийг нь идэх. Эзэндээ ачтай боол хүндлэл үзэх.


Swiv nou:

Piblisite


Piblisite