Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 4:4 - Ариун Библи 2013

4 Естерийн шивэгчингүүд болон тайганууд ирж түүнд хэлэхэд хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи авсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй.

Gade chapit la Kopi




Естер 4:4
10 Referans Kwoze  

Зовлон шаналангийнхаа өдөр Би Эзэнийг хайна. Шөнөөр ч гараа сунган эс цуцна. Сэтгэл минь ч тайвшрахаас татгалзана.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”


ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан “ЭЗЭН намайг ард түмнээсээ салгана” гэж бүү хэлэг. Тайган хүн ч “Үзэгтүн, би хувхайрсан мод” гэж бүү хэлэг.


Гэвч хатан Вашти тайгануудын гараар дамжуулсан хааны айлдвар ёсоор ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан цээжинд нь хилэн дүрэлзэв.


Иехү цонх уруу толгойгоо өргөн —Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүнийг харлаа.


Тэр та нарын үр тариа болон усан үзмийн аравны нэгийг, өөрийн түшмэд, бараа бологч нартаа өгнө.


Хөвгүүд охид нь бүгдээрээ түүнийг тайвшруулахаар очиход тэрээр тайвшрахаас татгалзаж —Би Үхэгсдийн оронд одсон хүүгийнхээ араас гашуудсаар, хүрч очъё гэв. Ийнхүү эцэг нь түүний төлөө гашуудан уйлжээ.


Тэр ч босоод явав. Тэгтэл харагтун, Етиопын хатан хаан Кандакийн бүх сан хөмрөгийг хариуцагч Етиопын тайган амбан Иерусалимд мөргөл үйлдэхээр ирээд,


Хааны тушаал болон зарлиг хүрсэн аймаг бүхэнд иудейчүүд ихэд гашуудан мацаг барьж, уйлалдан орилж, таар ба үнсэн дээр хэвтэцгээв.


Тэгээд Естер өөрт нь үйлчлүүлэхээр хааны томилсон тайгануудаас Хатахыг дуудан ирүүлээд, түүнийг Мордехаи дээр очоод, юу болоод байгаа ба яагаад ийм юм болсныг мэдэж авахыг тушаав.


Swiv nou:

Piblisite


Piblisite