Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 4:11 - Ариун Библи 2013

11 Дуудагдаагүй байж хааны дотоод ордонд орох эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг бөгөөд хаан алтан очирт таягаа түүн уруу сунгавал л тэр хүн амьд үлддэг гэдгийг хааны бүх зарц, хааны аймгуудын ард түмэн мэднэ. Тэгтэл би энэ гуч хоногийн турш хаан дээр дуудагдаагүй байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна.

Gade chapit la Kopi




Естер 4:11
9 Referans Kwoze  

Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан лүндэн бий. Учир нь цаг үе өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал хийгээд мэхлэх үгсийг ярихаар тохиролцсон байна. Тиймээс надад зүүдийг яригтун. Тэгвэл та нар тайллыг өгч чадна гэдгийг нь би мэдэх болно хэмээв.


Хаан алтан очирт таягаа Естер уруу сунгасанд Естер босон хааны өмнө зогсоод


Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.


Хаан —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман, Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны өргөөний гадаад ордонд дөнгөж орж ирээд байлаа.


Хэрэв хаан үүнийг таалбал, хаан Ахашверошийн өмнө Вашти цаашид ирэх ёсгүй гэсэн хааны зарлигийг гарган үүнийг хүчингүй болгохгүйн тулд Перс болон Медийн хуульд бичигдэг! Мөн хатан байр суурийг нь түүнээс илүү зохистой өөр бүсгүйд хаан өгөг!


Нөхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг хэврэгхэн сав мэт үзэн, та нар ч мөн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийг хамтран өвлөгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл залбиралд чинь саад тотгор учрахгүй.


Тэгэхэд Естер, Мордехаид ийн хариу хэлэхийг Хатахад тушаан илгээв. —


Тэд Естерийн үгийг Мордехаид дамжуулахад


Swiv nou:

Piblisite


Piblisite