Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 3:2 - Ариун Библи 2013

2 Хаан түүний тухайд тийн зарлигдсан тул хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх түшмэд Хаманд сөхрөн мэхийв. Харин Мордехаи сөхөрсөн ч үгүй, мэхийсэн ч үгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Хааны дааман хаалганы дэргэдэх хааны бүх зарц нар Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл үзүүлсэн ч үгүй.

Gade chapit la Kopi




Естер 3:2
15 Referans Kwoze  

Энэ нь Есүсийн нэрд Тэнгэр, газар дээр, газрын доорх бүгд өвдөг сөгдөж,


Түүний нүдэнд олиггүй нь жигшигддэг боловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг Тэр өөрөө хохирсон ч Андгайлснаасаа үл няцна.


Ингээд Хаман тэр өдөр баяр хөөртэй, өндөр сэтгэлтэй гарч явлаа. Харин хааны дааман хаалганы дэргэд Мордехаи өөрийнх нь өмнө босох ч үгүй, сүрдэн чичрэх ч үгүй байгааг хараад Хаман, Мордехаид ихэд хилэгнэв.


Мордехаиг өөрт нь сөхрөх ч үгүй, мэхийх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв.


Эдгээрийн дараа агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг хаан Ахашверош өргөмжлөн дэвшүүлж, түүний суудлыг хамт буй түшмэдээс нь дээгүүр тогтоов.


Тэр өдрүүдэд, Мордехаиг хааны дааман хаалган тушаа сууж байхад босгыг сахиж байсан хааны хоёр тайган Бигтан, Тереш нар хаан Ахашверошт өширхөн, түүний аминд хүрэхийг санаархав.


Тэгээд онгон охидыг хоёр дахь удаагаа хамтад нь цуглуулахад Мордехаи хааны дааман хаалган тушаа сууж байв.


Одоо явж амалекчуудыг бут цохиод тэдний хамаг юмсыг бүрмөсөн сүйрүүлж, бүү өршөөгтүн. Эр, эм, нялхас хүүхэд, үхэр хонь, тэмээ илжиг бүгдийг нь ал” гэж хэлэв.


Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр эргэн тойронд чинь байгаа бүх дайснаас чиний Бурхан ЭЗЭН чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн тухай дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи үүнийг бүү март!


ЭЗЭНий андгаар дээрх мутар! ЭЗЭН үеийн үед Амалектай дайтах болой хэмээв.


ЭЗЭН, Мосед —Үүнийг дурсгал болгон номд бичиж, Иошуад цээжлүүл. Учир нь Би Амалекийн дурсамжийг тэнгэрийн дороос бүрэн арилгана гэв.


Тэгээд тэр өөрийн хоёр дахь сүйх тэргэндээ түүнийг суулгасан ба түүний өмнө —Сөгдөцгөө! хэмээн хашхирч байлаа. Ийнхүү Египетийн бүх газар нутгийг Фараон Иосефт захируулжээ.


Суса цайзад бениамин хүн Кишийн гуч, Шимеигийн ач, Иаирын хүү Мордехаи гэгч иудей хүн байв.


Тэгэхэд хааны дааман хаалганы дэргэд байдаг хааны түшмэд, Мордехаид —Чи юунд хааны тушаалыг зөрчинө вэ? гэв.


Хаанд Даниел хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абеднего нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Харин Даниел, хааны ордонд суусан бөлгөө.


Swiv nou:

Piblisite


Piblisite