Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 3:15 - Ариун Библи 2013

15 Хааны зарлигаар зарлагууд яаран гарч явцгаав. Сусагийн цайзнаа ч зарлиг гарч, хаан, Хаман нар дарс уухаар сууцгаахад Суса хот үймэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Нийслэл Сусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.

Gade chapit la Kopi




Естер 3:15
14 Referans Kwoze  

Мордехаи, хааны хөх цагаан хосолсон дээл, том алтан титэмтэй, нарийн маалинган нил ягаан нөмрөгтэй, хааны дэргэдээс гарч ирэхэд Суса хот хашхиралдан баясав.


Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нар уйлна, гашуудна. Харин ертөнц баярлах болно. Та нар гунигтай болно. Гэвч гуниг чинь баяр хөөрөөр солигдох болно.


Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хөөрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эш үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.


Тэд өөрсдийгөө хамгийн сайн тосоор тосолж, Хулаар дарс уудаг боловч Иосефын балгасуудын төлөө гашууддаггүй.


Манай хааны өдөрт Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.


Зөвтүүд олшрох тусам Ард түмэн баярлан жаргана. Буруу нэгэн захирваас Ард олон халаглана.


Ёрын мууг үйлдээгүй цагтаа тэд нойрсож үл чадна. Бүдрүүлж унагаагүй цагт нойр нь хулжина.


Тэдний хөл ёрын муу тийш харайж Тэд цус урсгах гэж яардаг юм.


Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барьж, шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу! Би болон миний шивэгчингүүд ч мөн ийнхүү мацаг барина. Хуулийн дагуу биш ч гэсэн би хаан дээр орно. Хэрэв би үхэх ёстой бол үхнэ.


Тэгэхэд Рехобоам хаан тэдгээрийн оронд гуулин бамбай урлан, хааны өргөөний үүдийг хамгаалдаг харуулын дарга нарт тэдгээрийг даатгав.


Тэд сууцгаан хоолоо идэж байгаад нүдээ өргөн хартал ишмаелчуудын жингийн цуваа Гилеадаас ирж явав. Тэд тэмээнүүддээ анхилуун үнэрт бараа, үнэрт давирхай, гүгэл ачаад Египет уруу аваачихаар явж байжээ.


Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд хөгжин баясах үеэр хаан Ахашверош өмнөө үйлчилж байсан долоон тайган Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар болон Каркас нарт айлдахдаа,


ЭЗЭН дотор дуугүй байж, Түүнийг тэвчээртэйгээр хүлээ! Өөрийнхөө замаар амжилт ологчоос Хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эгдүүц!


Хаан хүнд зохихгүй, Лемуел минь, Дарс уух нь хаан хүнд эс зохино. Захирагч хүнд сархдыг хүсэн тэмүүлэх нь үл зохино.


Swiv nou:

Piblisite


Piblisite