Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 2:7 - Ариун Библи 2013

7 Авга ахынх нь охин Хадасса буюу Естер эцэг эхгүй тул тэрээр асран хүмүүжүүлж байлаа. Тэр залуу эмэгтэй бие галбир тэгш, царай зүс үзэсгэлэнтэй ажээ. Эцэг эхийг нь өөд болоход Мордехаи түүнийг охиноо болгон авсан юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэгээд тэр авга ахынхаа охин Хадасса буюу Естерийг хүмүүжүүлж байв. Учир нь тэр охин эцэг эхгүй ажээ. Тэр залуу эмэгтэй бие галбир, царай зүсээр үзэсгэлэнтэй байсан бөгөөд эцэг эхийг нь нас барахад Мордехаи түүнийг охиноо болгон авчээ.

Gade chapit la Kopi




Естер 2:7
12 Referans Kwoze  

Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.


Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон уурлуулж болохгүй. Харин тэднийг Эзэний дэг журам ба сургамж дор хүмүүжүүл.


Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.


хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд түүнийг хатны титэмтэй нь хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ.


Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.


Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.


Мордехаин захисан ёсоор Естер үндэс угсаагаа ч, ард түмнээ ч илчилсэнгүй. Учир нь Естер, Мордехаин айлдлагыг түүний асрамжинд байх үеийнх шигээ л даган биелүүлж байв.


Тэр өдөр иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хаан Ахашверош хатан Естерт өгсөн бөгөөд өөрийнх нь хувьд Мордехаи хэн байсныг Естер илчилсэнд Мордехаи хааны өмнө ирэв.


Өнчин нэгэн идээгүй байхад өөрийн хувийг ганцаараа идсэн бол


(залуу наснаасаа би түүнийг эцэг шиг нь өсгөсөн бөгөөд эхийнх нь хэвлийнээс авахуулан тэр эмэгтэйг би удирдсан билээ),


Swiv nou:

Piblisite


Piblisite