Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 2:15 - Ариун Библи 2013

15 Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд, эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөн хэлснээс өөр зүйлийг тэр гуйсангүй. Ингэж Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Өөрийг нь охиноо болгож авсан Мордехаин авга ах Абихаилын охин Естерийн хаан уруу очих ээлж ирэхэд эмэгтэйчүүдийг хариуцаж байсан хааны тайган Хегаин зөвлөснөөс өөр зүйлийг тэр гуйсангүй. Тэгээд Естер өөрийг нь харсан бүхний нүдэнд тааллыг олов.

Gade chapit la Kopi




Естер 2:15
10 Referans Kwoze  

Тагтаахан минь, өөгүйхэн минь ганцхан Төрсөн эхийнхээ энхэрхэн минь Төрүүлсэн тэрнийхээ цэвэрхэн минь Түүнийг үзээд шивэгчингүүд жаргалтайгаар нь дуудна Татвар эмс, хатад түүнийг тал өгөн магтана.


Хаан хаанчлалынхаа бүх аймагт хянагч нарыг томилж, тэд царай зүс үзэсгэлэнтэй, онгон залуу охин бүрийг Суса цайз дахь эмэгтэйчүүдийн өргөө уруу, эмэгтэйчүүдийг хариуцдаг хааны тайган Хегаин мэдэл ба гар дор цуглуулж авчраг. Тэгээд тэдэнд оо энгэсгийг өгсүгэй!


түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны өмнө таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив.


Пуримийн тухай энэ хоёр дахь захидлыг батлахаар, Абихаилын охин Естер хатан ба иудей Мордехаи нар бүрэн эрх мэдэлтэйгээр бичив.


Амар тайвныг авагч нэгний Алаг хоёр нүдэнд нь Хана хэрэм байлаа, би Харин хөх минь цамхаг боллоо.


Орой нь тэр очоод, өглөө нь эмэгтэйчүүдийн хоёр дахь өргөөнд буцаж, татвар эмсийг хариуцаж байсан хааны тайган Шаашгазын мэдэл, гар дор очно. Тэгээд хаан тэр эмэгтэйг хүсэн таалж, нэрийг нь дуудахаас нааш тэр дахин хаанд бараалхдаггүй ажээ.


Ингээд Ахашверошийн хаант засгийн долдугаар оны Тебет буюу аравдугаар сард Естерийг хааны ордонд, Ахашверош хаан дээр авчрав.


Тэр өдөр иудейчүүдийн дайсан Хаманы гэрийг хаан Ахашверош хатан Естерт өгсөн бөгөөд өөрийнх нь хувьд Мордехаи хэн байсныг Естер илчилсэнд Мордехаи хааны өмнө ирэв.


ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны сургамж Алдрын өмнө даруу дорд байдал.


Swiv nou:

Piblisite


Piblisite