Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Естер 1:12 - Ариун Библи 2013

12 Гэвч хатан Вашти тайгануудын гараар дамжуулсан хааны айлдвар ёсоор ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан цээжинд нь хилэн дүрэлзэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв.

Gade chapit la Kopi




Естер 1:12
19 Referans Kwoze  

Хааны хилэгнэх нь арслангийн архираа. Түүний таалал нь өвсөн дээрх шүүдэр.


Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд. Ингэх нь нөхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана.


Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд.


Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд.


Түүний зэвүүцлийн өмнө Хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг Хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, Тэрээр хаднуудыг эвддэг.


Тэгэхэд, цухалдан хилэгнэсэн Небухаднезар хаан Шадрах, Мешах, Абеднего нарыг авчрахыг тушаасанд эрчүүд хааны өмнө хүргэгдэн ирэв.


Энэ бүхнээс болж хаан уурлан маш их унтууцаж, Вавилоны хамаг мэргэдийг устгахыг тушаав.


Хааны хилэгнэл арслангийн архираан Түүнийг уурлуулах нь амийнхаа эсрэг нүгэл.


ЭЗЭН, хэдий болтол вэ? Та мөнхөд уурласаар байх уу? Хардалт тань гал шиг шатах уу?


Бурхан, яагаад Та үүрд орхисон бэ? Яагаад Таны уур Бэлчээрийнхээ хонин сүргийн эсрэг уугина вэ?


ЭЗЭН, тэднийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хардалт нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.


Аарон —Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн ёрын мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.


Мосе хуаранд ойртмогцоо тугалыг мөн бүжиг цэнгэлийг харав. Тэгээд Мосегийн уур дүрэлзэн гартаа буй хавтангуудыг уулын бэлд шидэж хагалан бутлав.


эмэгтэйд Өөрийн чинь жирэмсний бэрхшээл зүдүүрийг Би бүр ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, Эр чинь чамайг эзэгнэнэ гэв.


Тэгэхэд Небухаднезар хилэнд автаж, Шадрах, Мешах, Абеднего нарт хандан царай нь хувирчээ. Зуухыг галлах ёстойгоосоо долоо дахин илүү галлахыг тэрээр тушаав.


хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон засаг ноёдод харуулахын тулд түүнийг хатны титэмтэй нь хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ.


Тэгээд хаан хууль ёсоо мэддэг мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль цааз болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ёс заншил ийм байв.


Хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин өөрийг нь хөнөөхөөр хаан шийдсэн гэдгийг Хаман харсан тул хатан Естерээс амийнхаа төлөө гуйхаар үлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite