Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 9:2 - Ариун Библи 2013

2 Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.

Gade chapit la Kopi




Эхлэл 9:2
16 Referans Kwoze  

Учир нь төрөл бүрийн араатан амьтад, шувууд, хэвлээр явагчид болон далай тэнгисийн амьтдыг хүн төрөлхтөн номхруулж байгаа, номхруулсаар ч ирсэн.


Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.


Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ.


Би тэдэнтэй энх тайвны гэрээ байгуулж, хөнөөлт араатнуудыг энэ нутгаас үгүй хийх болно. Ингэснээр тэд цөлд аюулгүй амьдарч, ойд унтах юм.


Би нутагт чинь амар тайвныг соёрхож, та нар хэвтэх бөгөөд хэн ч та нарыг цочирдуулахгүй. Би мөн аюулт араатнуудыг нутгаас чинь хөөн зайлуулах бөгөөд нутгаар чинь илд дайран өнгөрөхгүй.


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Ингээд ЭЗЭН Бурхан шороогоор хээрийн бүхий л амьтан, огторгуйн бүхий л шувууг урлаад, тэднийг хэрхэн дуудахыг нь үзэхээр Адамд авчирч өгчээ. Тэгээд амьд биет бүхнийг Адам хэрхэн дуудсан нь тэдний нэр болов.


Би та нарыг үр хүүхдээс чинь хагацааж, хээрийн араатанг дунд чинь явуулж, мал сүргийг чинь устгаж, хүн амыг чинь цөөрүүлэн, замуудыг чинь эзгүйрүүлэх болно.


Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.


Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!


Аливаа амьд амьтан та нарын хоол хүнс болно. Би та нарт ургамал ногоог өгсөн шигээ одоо Би энэ бүхнийг та нарт өгч байна.


Тэгээд Бурхан —Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав.


Хүч нь агуу учир чи түүнд найдах уу? Хүч хөдөлмөрөө түүнд даатган үлдээх үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite