Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 9:1 - Ариун Библи 2013

1 Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Та нар олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэгтүн.

Gade chapit la Kopi




Эхлэл 9:1
13 Referans Kwoze  

Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ.


Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.


Чи хамт байгаа бие махбодтой бүх амьтан буюу жигүүртэн шувууд, мал адгуус, газраар мөлхөгчид бүгдийг гарга. Эдгээр амьтад газар дэлхийг дүүргэн үржиг бас газар дэлхийд олшрог! гэв.


Бурхан тэднийг ерөөн —Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв.


Өвөг эцэг Абрахамыгаа, Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар. Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан Ерөөж түүнийг харин Би олшруулсан.


Тэд Ребекаг ерөөн Охин дүү минь, Түм буман хүний эх болох болтугай! Өшөөтнийхөө үүд хаалгыг Үр удам чинь эзэгнэх болтугай! хэмээжээ.


Тэд уг угсааныхаа дагуу улс үндэстнээрээ Ноагийн ургууд юм. Үер болсноос хойш эднээс газар дэлхий дээр үндэстнүүд тархжээ.


Бүтээж байсан бүх ажлаасаа энэ өдөр амарсан тул Бурхан долоо дахь өдрийг ерөөж ариун болгов.


ЭЗЭНийг магтагтун! ЭЗЭНээс эмээдэг, Тушаалуудад нь ихэд баярладаг хүн Юутай ерөөлтэй!


Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ.


Газар дэлхий дээрх араатан амьтан бүхэн, огторгуйн жигүүртэн шувуу бүхэн, газраар мөлхөгч бүхэн, далайн загас жараахай бүхэн та нараас айж эмээнэ. Тэд та нарын гарт орох болно.


Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи үржигтүн, олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Хаад бас чамаас төрж гарах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite