Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 8:1 - Ариун Библи 2013

1 Бурхан, Ноа болон түүнтэй хамт бүхээгт байсан бүх амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Бурхан Ноа болон түүнтэй хамт хөвөгч авдарт байсан бүх араатан амьтан хийгээд мал адгуусыг санав. Бурхан газар дэлхий дээр салхи салхилуулсанд ус татарчээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 8:1
35 Referans Kwoze  

Бурхан Рахелыг дурсан санаж, түүнийг сонсоод умайг нь нээж өгчээ.


Бурхан талын хотыг устгахдаа Абрахамыг дурсан санаж, Лотын сууж байсан хотыг устган сүйрүүлэхдээ Лотыг сүйрлийн дундаас мэнд гаргажээ.


Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав.


Биднийг дорд үед маань дурсан санасан Түүнд талархагтун. Түүний хайр энэрэл мөнхийнх.


Тэд өглөө эрт босож, ЭЗЭНий өмнө мөргөөд, Рамад байдаг өөрсдийн гэртээ буцаж ирцгээв. Елкана өөрийн эхнэр Ханнатай унтсан ба ЭЗЭН түүнийг санав.


Мосе гараа далай дээгүүр сунгав. ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хуваагдаж, хуурай газар гарав.


Аяа ЭЗЭН, ард түмэндээ өгсөн таалал дотроо Намайг санаач. Авралтайгаа над дээр айлчлаач.


ЭЗЭН, Иаковын бардамналаар тангарагласан. “Үнэхээр, Би ямар ч үйлдлийг нь хэзээ ч мартахгүй.


ЭЗЭН, Таны алдрыг би сонссон бөгөөд Би сүрдэн эмээж байна. ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж, Энэ үед тэдгээрийг мэдүүлээч. Хилэгнэлдээ өршөөлөө санаач.


Аяа ЭЗЭН, Иерусалимын өдөр едомчууд “Нураа, суурь хүртэл нь нураа” гэцгээж байсныг санаач.


Аяа ЭЗЭН, Давидын төлөө Бүх зовлон шаналлыг нь санаач.


Би түлээний хангалт болон анхны үр жимсэнд тодорхой цагийг тогтоов. Бурхан минь, надад сайныг санаач!


Мөн өөрсдийгөө ариусган, Амралтын өдрийг ариусгахын тулд хаалга сахихаар ирэхийг би левичүүдэд тушаав. Үүний төлөө мөн надад сайныг санаач! Бурхан минь, хайр энэрлийнхээ аугаа дотор намайг өршөөгөөч!


Бурхан минь, тахилчлал ба тахилчид, левичүүдийн гэрээг тэд бузарласныг нь санаач.


Бурхан минь, үүний төлөө надад сайныг санаач. Бурханыхаа өргөө ба түүний үйлчлэлүүдэд зориулан гүйцэтгэсэн үнэнч үйлсийг минь бүү арилгаарай!


Яагаад гэвэл түүний нүглүүд тэнгэрт тултал овоорсон бөгөөд Бурхан түүний ёс бусыг санажээ.


Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы өмнө дурсагдаж, Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд өгөв.


Умрын салхи бороо оруулах Далдуур муучлагч хэл ууртай царай авчрах.


Өө, Та намайг Үхэгсдийн оронд нуудаг ч болоосой, Уур хилэнгээ өнгөртөл Та намайг хадгалаад, Та надад цаг товлон өгөөд, Намайг санаасай!


ЭЗЭНий тэнгэрэлч түүнд —Чи илжгээ юунд ингэж гурван удаа цохив? Харагтун, надаас гажсан учир би чамд садаа болохоор гарч ирсэн.


Тэгвэл Би их хот Ниневег, баруун зүүн гараа ялгаж мэдэхгүй зуун хорин мянга гаруй хүнийг бас тэр олон амьтдыг өрөвдөн тэдэнд санаа зовохгүй гэж үү? гэж айлдав.


Таны зөвт байдал Бурханы уулстай адил, Таны шүүх их оёоргүй гүний адил ЭЗЭН, Та хүнийг бас амьтныг хамгаалдаг


Салхиа Та үлээн, далайг тэдэнд нөмөргөв. Их усанд тэд тугалга мэт живэв.


Чам уруу довтлох өстөн дайсны эсрэг өөрийн нутагт дайнд явахдаа бүрээг түгшүүрийн дохиогоор үлээгтүн. Тэгвэл чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө дурсагдаж, дайснуудаасаа аврагдах болно.


Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд Тэд хуурайшдаг. Тэр үүнийг гадагш илгээдэг бөгөөд Газар дэлхий усанд автдаг аж.


ЭЗЭН, үерийн усан дээр суусан Тийм ээ, ЭЗЭН сэнтийдээ Мөнхөд хаанчлан заларна.


Учир нь Тэрээр ариун үгээ, Өөрийн зарц Абрахамыг дурсан санасан.


Би тэнгисийн гүнд «Хатагтун. Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэж айлддаг.


Тэр далайг зандарч хатаадаг. Тэр бүх голыг ширгээдэг юм. Башан, Кармел, Ливаны дэлбээнүүд ганддаг.


Бас та нартай хамт байсан бүх амьтан, жигүүртэн шувууд, мал адгуус, газрын бүх амьтан, бүхээгнээс гарч явсан бүхэнтэй буюу дэлхий дээрх бүх араатан амьтантай байгуулна.


ЭЗЭН биднийг санасаар ирсэн, Тэр ерөөнө. Израилийн гэрийг ерөөнө. Аароны гэрийг ч бас ерөөнө.


Усан дээр нь ган гачиг ирэх бөгөөд тэд хатах болно! Учир нь энэ нь шүтээнүүдийн нутаг бөгөөд Айдас хүйдэс дотор тэд ухаанаа алдсан.


Тэр зовлон шаналангийн тэнгисийг туулан, Далайн давалгааг цохино. Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж, Ассирийн бардамнал доошлон, Египетийн очирт таяг нь салж одно.


Swiv nou:

Piblisite


Piblisite