Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 7:11 - Ариун Библи 2013

11 Ноагийн амьдралын зургаан зуу дахь жилийн хоёр дахь сард, уг сарын арван долооны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

11 Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр газрын гүний бүх булаг асар ихээр оргилж, тэнгэрийн усны хаалт нээгджээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 7:11
27 Referans Kwoze  

Оёоргүй гүний булаг хийгээд тэнгэрийн усны хаалт хаагдаж, тэнгэрээс орж байсан бороо зогслоо.


Миний өргөөнд хоол хүнс байхын тулд бүхий л аравны нэгээ агуулахад авчир. Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна.


Түүнийг дуугарахад тэнгэрс дээр ус хүржигнэдэг бөгөөд Тэрээр дэлхийн төгсгөлөөс үүлсийг хөөргөдөг. Тэрээр бороонд зориулж цахилгаан бүтээж, Агуулахуудаасаа салхийг гаргадаг.


Та нар Надаас эмээдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. Та нар Миний өмнө чичирдэг биш үү? Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан билээ. Давалгаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй. Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй.


Тэгэхэд хааны түшмэл Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, хэрэв ЭЗЭН тэнгэрт цонхнууд хийсэн ч ийм юм байж болно гэж үү? гэж хариулах үед тэрээр —Үзэгтүн, чи үүнийг өөрийн нүдээр үзэх боловч чи түүнээс идэхгүй гэсэн билээ.


Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна. Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр оёоргүй гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед


Тэрээр далайн усыг овоо адил Хамтад нь цуглуулнам. Гүний усыг агуулахад хуримтлуулнам.


Хааны гарын түшмэл, Бурханы хүнд хариулан —Үзэгтүн, ЭЗЭН тэнгэрт цонхнууд гаргасан ч ийм юм байж болно гэж үү? гэжээ. Тэгэхэд Елиша —Үзэгтүн, чи үүнийг нүдээрээ үзэх боловч чи үүнээс идэхгүй гэж хэлэв.


Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов.


Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг бүхээгт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа.


Газар бутран эвдэрч, Газар хагарч, газар хүчтэй ганхана.


Горхи ба булгийг тасалж Хүчит урсгалуудыг Та ширгээсэн.


Би газар дэлхийд үер буулгаж, тэнгэрийн доорх амин амьсгаатай, бие махбодтой бүхнийг устгана. Газар дээр байгаа бүхэн үхнэ.


Тэрээр хүмүүсийн оршин суух газраас хол уурхайн нүх ухдаг бөгөөд Тэр нь хүний хөлд мартагдсан байдаг. Тэд хүнээс хол цааш нааш дүүжлэгдэн савладаг.


“Амар амгалан, аюулгүй байдал” гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд төрөлтийн өвдөлт ирэх адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.


Тэр үеийн дэлхий усан галавт автан, устгагдсан аж.


Дэлхий дээр үер болоход Ноа зургаан зуун настай байлаа.


Үзэгтүн, Тэрээр их усыг хорьдог бөгөөд Тэд хуурайшдаг. Тэр үүнийг гадагш илгээдэг бөгөөд Газар дэлхий усанд автдаг аж.


Тэнгис далайн ундаргад чи нэвтэрч үзсэн үү? Оёоргүй гүний цүнхээлд алхсан уу?


Мэдлэгээр нь оёоргүй гүн нээгдэж, үүлс шүүдэр цавдмуй.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, Дэлхийн сууриуд ганхаж байна.


Хоёрдугаар сард буюу уг сарын хорин долоонд газар хатсан байв.


Хэн мэргэн ухаанаар үүлсийг тоолж чадах вэ? Эсвэл тэнгэрийн усны туламнуудыг хэн тогтоож,


Swiv nou:

Piblisite


Piblisite