Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 5:4 - Ариун Библи 2013

4 Сетийг төрснөөс хойш Адам найман зуун жил амьдарч бас үр хүүхдүүдтэй болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Адам Сетийг төрснөөс хойш найман зуун жил амьдарч, бас үр хүүхдүүдтэй болжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 5:4
17 Referans Kwoze  

Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.


Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.


Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ.


Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.


Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов.


Кенаныг төрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.


Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ.


Хөвгүүдийг маань залууд нь ургаж гүйцсэн ургамал адил, Охидыг маань ордонд хэлбэртэй урласан булангийн багана мэт болгооч!


Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв, Умайн үр жимс нь шагнал болой.


Арпахшад гучин таван настайдаа Шелаг төрүүлэв.


Та нар харин үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй, түүн дээр олширтугай! гэлээ.


Бурхан, Ноаг болон түүний хөвгүүдийг ерөөн, тэдэнд —Үржтүгэй, олширтугай! Газар дэлхийг дүүргэтүгэй!


Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.


Адам зуун гучин жил амьдраад өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет гэж нэрлэв.


Адам есөн зуун гучин нас наслаад үхэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite