Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 49:9 - Ариун Библи 2013

9 Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Иуда, чи бол арслангийн гүег юм. Хүү минь! Чи барьсан олзоо орхин босов. Тэр мяраан арслан шиг хэвтэнэ. Арслан болохынх нь хувьд, хэн түүнийг босгохоор зүрхлэх вэ?

Gade chapit la Kopi




Эхлэл 49:9
11 Referans Kwoze  

Тэрээр мярааж хэвтэх нь арслан мэт, эрслэн мэт. Түүнийг босгож хэн зүрхлэх вэ? Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай гэв.


Ахлагчдын нэг нь надад —Бүү уйл. Харагтун, хуйлмал номыг болон долоон лацыг нь нээхийн тулд Иудагийн овгийн Арслан буюу Давидын Үндэс ялсан юм гэлээ.


Хараач, ард түмэн эрслэн мэт өндийж, Арслан мэт босож байна. Тэр олзоо залгитлаа, алагдагсдын цусыг уутлаа буцаж хэвтэхгүй гэлээ.


Иаковын үлдэгсэд нь үндэстнүүд, олон ард түмний дунд Ойн араатнуудын дундах арслан, Хонин сүргийн дундах залуу арслан мэт байх болно. Тэрээр явахдаа дэвсэлж, урдаг бөгөөд Түүнээс аварч чадах хэн ч үгүй.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би Өөрөө тасчин урж явна. Намайг авч явахад хэн ч аварч эс чадна.


Эрслэн хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ, Тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.


Дараа нь бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг Тэр хүчингүй болгоод, Бурхан Эцэгт хаанчлалыг тушаах үед төгсгөл ирнэ.


Үйлдэл нь тэднийг Бурханыхаа зүг эргэхийг эс зөвшөөрнө. Учир нь, садарлагч сүнс дотор чинь байна. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.


Гадын тухай тэр хэлэв. —Гадыг агуу том болгогч нь ерөөлтэй еэ! Гад эрслэн шиг хэвтэж гар ба толгойн оройг урна.


Зургаан гишгүүрийн хоёр талд арван хоёр баримал арслан зогсдог байв. Өөр ямар ч хаант улсад үүнтэй адил зүйлийг хэзээ ч байсангүй билээ.


Сэнтий нь зургаан гишгүүртэй, хөлийн алтан гишгүүр залгаа байсан бөгөөд суудлынхаа хоёр талд зогсоо арслангийн баримал бүхий гарын түшлэгтэй байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite