Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 49:3 - Ариун Библи 2013

3 Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Реубен, чи бол миний ууган хүү, Миний хүч чадал, Сүр хүчний минь охь, Цог жавхлангийн оргил, Эрч чадлын дээд боловч

Gade chapit la Kopi




Эхлэл 49:3
17 Referans Kwoze  

Египетийн бүх ууганыг, Хамын майхан дахь чадлынх нь охийг цохисон.


Харин хайргүй эхнэрээс гарсан хүүгээ ууган хүү гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх өмчөөсөө түүнд хоёр дахин илүү хувийг өг. Учир нь тэрээр эр чадлынх нь охь болсныхоо хувьд ууган хүүгийн эрх түүнд бий.


Нутгийнх нь бүх ууган хөвгүүдийг, Тэдний хүчний анхны үр жимсийг Тэрээр цохин унагаасан.


Леа жирэмсэлж хүү төрүүлээд, түүнийгээ Реубен гэж нэрлэв. Тэгээд тэрээр —ЭЗЭН, миний зовлон зүдүүрийг харсан учир одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ.


Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар байв.


Израилийн ууган хүү Реубений хөвгүүдийг тоочвол, (Реубен ууган хүү байсан боловч тэр эцгийнхээ орыг бузарласан тул түүний ууган хүүгийн эрх нь Израилийн хүү Иосефын хөвгүүдэд өгөгдсөн юм. Иймээс тэр удмын бичигт ууган гэж бичигдсэнгүй.


Израилийн хөвгүүд нь Реубен, Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун,


Израилийн ууган хүү Реубений хөвгүүд өөрсдийн уг угсаа дагуу ургуудаар, эцгүүдийнхээ бүлээр, нэр нэрээр, дайнд явж чадах хорь ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр толгой дараалан тоолуулав.


Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,


Тэгээд эцэгтээ —Энэ биш ээ, эцэг минь! Энэ нь ууган хүү, та баруун гараа түүний толгой дээр тавина уу? гэсэнд


Египетэд очсон Израилийн гэр бүлийнхний нэр ийм билээ. Иаков болон Иаковын ууган хүү Реубен.


Лаодик дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. “Амен, итгэмжит бөгөөд үнэн Гэрч болох Бурханы бүтээлийн Эхэн үүнийг айлдаж байна.


Реубен үхэлгүй амьдарч, түүний хүмүүс эс цөөрөх болтугай гэв.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Леагийн хөвгүүд гэвэл, Иаковын ууган хүү Реубен, дараа нь Симеон, Леви, Иуда, Иссахар, Зебулун билээ.


Реубен, Гад, Ашер, Зебулун, Дан, Нафтали овгууд нь хараал хийхээр Ебал уулан дээр зогсоно.


Ефраимын хилийн хажуугаар зүүн талаас баруун тал хүртэл Реубенийх бөгөөд нэгэн хувь юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite