Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 48:5 - Ариун Библи 2013

5 Намайг Египетэд чам дээр ирэхийн өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Намайг Египетэд чам дээр очихын өмнө Египетэд чамд төрсөн Ефраим, Манассе хоёр хүү чинь минийх, Реубен, Симеон хоёр шиг минийх болно.

Gade chapit la Kopi




Эхлэл 48:5
21 Referans Kwoze  

Иосефын хөвгүүд нь Манассе Ефраим гэсэн хоёр овог болсон байв. Харин левичүүдэд хувь болгон газар нутаг таслан өгөхийн оронд зөвхөн суух хотууд, мал сүрэг бэлчих хэрэгцээний газрыг л тэдэнд өгчээ.


Оны тахилч Потиферагийн охин Асенатаас Египет нутагт Иосефт төрүүлж өгсөн Манассе, Ефраим хоёр.


Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.


Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.


Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ.


“Би Өөрийн эзэмшлийг байгуулах өдөр тэд Минийх байх болно. Өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил Би тэднийг өршөөх болно” гэж түг түмдийн ЭЗЭН айлдаж байна гэдэг.


Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, үзэгтүн, чи хайрлуулах насан дээрээ байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж нүцгэнийг чинь халхалсан. Би бас чамд тангараглан чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН, Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН Одоо ингэж айлдаж байна. “Би чамайг аварсан учир Бүү айгтун. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи Минийх.


Иосефын хөвгүүд, Ефраимынхнаас Аммихудын хүү Елишама, Манассегийнхнаас Педахзурын хүү Гамалиел,


ЭЗЭН Би ариун бөгөөд та нарыг Би Өөрийнх болгох гэж бусад үндэстнээс салгасан тул та нар Надад ариун байгтун.


Итгэлээр Иаков, нас барж байхдаа Иосефын бүх хөвгүүнийг ерөөгөөд, таягаа тулж Бурханд мөргөсөн юм.


Түүнээс хойно нэгэн хүн, Иосефт —Харагтун, эцэг тань өвчтэй байна гэж хэлсэнд тэрээр Манассе, Ефраим хоёр хүүгээ аваад очив. —


Тэдний дараа чамаас төрсөн хүүхдүүд нь чинийх болно. Тэд ах нарынхаа нэрийн дор тэдний өвийг өвлөх болно.


Эзэн БУРХАН ингэж айлдав. —Та нар Израилийн арван хоёр овгийн дунд өв болгон энэ газрыг хуваах хил хязгаарууд нь энэ юм. Иосеф хоёр хувийг авах ёстой.


Их ус Таныг харав, Бурхан минь ээ, Их ус Таныг хараад бэмбэгэнэв. Оёоргүй гүн нь ч чичрэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite