Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 44:16 - Ариун Библи 2013

16 Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх вэ! Бид юугаа ч ярих билээ. Яаж ч өөрсдийгөө зөвтгөх вэ! Таны зарц нарын хилэнцийг Бурхан олсон учир бид, гараас нь аяга олдсон тэр хүн болон бид цөмөөрөө эзэн таны зарц болъё гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Иуда —Бид эзэн тандаа юу ч гэж хэлэх билээ. Бид юу гэж тайлбарлаж, үнэнч шударгаа яаж батлах вэ? Бурхан таны зарц нарын гэм бурууг олсон учир бид болон гараас нь аяга олдсон тэр хүн цөм эзэн таны зарц болъё гэсэнд

Gade chapit la Kopi




Эхлэл 44:16
25 Referans Kwoze  

Тэр юм таны зарц бидний хэнээс нь олдоно, тэр үхэг. Бид ч бас эзнийхээ боол болог гэсэнд


Эзэн минь, зөвт байдал Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр биднийх. Бас иуда хүмүүс, Иерусалимын оршин суугчид мөн бүх Израиль бас Таны эсрэг хийсэн харш юмсынх нь төлөө Таны хөөсөн хол ойрын бүх улсад энэ нь хамаарна.


Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.


Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй.


Сонссон зүйл нь тэдний зүрхийг хөндсөнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв.


Та нар хэрхэн шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Өөрсдийнхөө хэмжсэн хэмжээсээр та нар хэмжигдэх болно.


Үүгээр Иаковын хилэнц уучлагдана. Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно. Тэрээр тахилын ширээний бүх чулууг Бутарсан шохойн чулуу мэт болгоход Ашерагийн модон шон ба Утлагат тахилын ширээ эс тогтоно.


“Одоо тэгэхээр Иерусалимын оршин суугчид, Иудагийн эрчүүд ээ! Усан үзмийн минь талбай бидэн хоёрын хоорондохыг шүүгтүн!


Амь цусны буруутан үхэн үхтлээ оргодол Ийм хүнийг бүү дэмж.


Буруутыг зөвтгөгч ч тэр, зөвтийг буруутгагч ч тэр ЭЗЭНд жигшүүртэй.


—Харагтун, би өчүүхэн юм. Танд би юу хариулж чадах билээ? Тэгэхээр би гараа аман дээрээ тавья.


Өө, Израилийн Бурхан ЭЗЭН, Та зөвт. Энэ өдөр, Та биднийг зугтаалган, үлдэгсэд болгосон. Харагтун, Таны өмнө бид ялтай. Учир нь хэн ч үүний улмаас Таны өмнө зогсож чадахгүй гэв.


Одоо, Бурхан минь, үүний дараа бид юу хэлэх вэ? Учир нь бид Таны тушаалуудыг орхисон.


Адони-безек —Гар хөлийнхөө эрхий хурууг тастуулсан далан хаан миний хоолны ширээн доороос шавхруу түүдэг байв. Хийсэн үйлийн минь дагуу Бурхан надад хариу өглөө гэв. Тэгээд тэд Адони-безекийг Иерусалимд авчирсанд тэр тэнд нас барлаа.


Иошуа түүний гэрийнхнийг нэг нэгээр нь авчрахад Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан тунажээ.


Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.


Хэрэв хүмүүс хоорондоо маргалдан шүүхэд ирвэл тэднийг шүүж, зөвтнийг нь зөвтгөж, буруутныг нь шийтгэх ёстой.


Таны зарц би эцэгтээ энэ хүүгийн төлөө даалт гаргаж “Хэрэв би түүнийг танд буцааж авчрахгүй бол би өөрөө эцэг таны өмнө бүх өдрүүддээ нүгэлтэн болно” гэж хэлсэн билээ.


Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.


Биднийг тариалангийн талбайд сүрэл боож байтал миний боосон сүрэл босоод зогсчихов. Гэтэл үзэгтүн, та нарын боосон сүрэл миний сүрлийг тойрон зогсоод, түүнд мөргөцгөөв гэж ярьжээ.


Харин Иосеф —Ийм юм үйлдэх нь надаас хол байг! Гараас нь аяга олдсон тэр хүн л миний зарц болно. Та нар харин эцэгтээ амар тайван буцацгаа гэв.


Тэр эмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та хилэнцийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite