Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 43:12 - Ариун Библи 2013

12 Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Та нар гартаа хоёр дахин их мөнгө авч яв! Уутны чинь аман дээр буцаж ирсэн мөнгийг эргүүлж авч яв! Тэр андуурсан байж магадгүй.

Gade chapit la Kopi




Эхлэл 43:12
12 Referans Kwoze  

Иосеф тэдний шуудайд үр тариа дүүргэж, хүн бүрийн өгсөн мөнгийг уутанд нь буцааж хийлгэн, тэдэнд замын хүнс өгөхийг тушаажээ. Түүнийг нь ёсоор болгов.


Тэгээд тэднийг уутуудаа суллахад, харагтун, хүн бүрийн боодолтой мөнгө нь уутан дотроо байлаа. Тэд бас эцэг нь ч боодолтой мөнгөө хараад, бүгд айцгаажээ.


Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ.


Харин бүхнийг шалга, сайнаас зуур.


Мөн хэн ч үүнийг зөрчиж, энэ хэрэгт ах дүүгээ мэхэлж болохгүй. Би та нарт урьд нь хэлж, чухалчлан анхааруулж байсанчлан, энэ бүхний төлөө өшөө авагч нь Эзэн юм.


Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа.


Учир нь бид зөвхөн Эзэний өмнө төдийгүй мөн хүмүүсийн өмнө сайнаар үйлдэхийг хичээдэг.


Нэг нэгэндээ хайртай байхаас өөрөөр хэнд ч, ямар ч өргүй бай. Бусдыг хайрладаг хүн хуулийг биелүүлсэн хэрэг.


Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай.


Тэгээд дүүгээ аваад яв, тэр хүн дээрээ эргэж оч!


Тэгээд буудаллах газраа хүрч очоод уутныхаа амыг нээсэнд, харагтун, уут бүрийн амсар дээр хүн бүрийн өгсөн мөнгө хэвээрээ байж байсан юм. Бид түүнийг өөрсдийн гараар буцааж авчирлаа.


Бид бас хүнс худалдаж авахаар илүү мөнгөтэй ирсэн. Бидний уутны амсарт мөнгийг маань хэн хийснийг бид мэдэхгүй гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite