Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 42:13 - Ариун Библи 2013

13 Тэгтэл тэд —Таны зарц бид бол Канаан нутгийн нэг хүний хөвгүүд бөгөөд ах дүү арван хоёулаа, үзэгтүн, отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Тэд —Таны зарц бид бол Канаан нутгийн нэг эцгийн хүүхдүүд бөгөөд ах дүү арван хоёулаа. Хамгийн отгон дүү маань аавтайгаа хамт байгаа. Нөгөө нэг нь алга болсон гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 42:13
26 Referans Kwoze  

дүү нартаа эргэж ирээд —Тэр хөвгүүн алга болжээ! Би одоо хаачих вэ? гэв.


“Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хөвгүүн бий, түүний ах нь үхсэн тул тэр эхээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай” гэж бид эзэндээ хэлсэн билээ.


Бид эцгийнхээ хөвгүүд, ах дүүс арван хоёулаа. Нэг нь алга болсон, отгон дүү маань өнөөдөр Канаан нутагт аавтайгаа хамт байгаа” гэсэнд,


тэд —Тэр хүн бидний тухай, бидний төрөл садангийн тухай нарийн лавлаж “Аав чинь амьд байгаа юу? Та нарт өөр дүү бий юу?” гэж асуусан учир бид түүний амыг дагаж хариулсан. Түүнийг “Дүүгээ авчир!” хэмээн хэлэх юм гэж бид яахан мэдэх билээ? гэв.


«Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв» гэсэн байдаг билээ.


Херод, мэргэдэд мэхлэгдсэнээ мэдээд ихэд хилэгнэн тэднээс нарийн тодруулж авсан цагийн дагуу хүн явуулж, Бетлехем болон ойр орчимд нь хоёр ба түүнээс доош насны бүх эрэгтэй хүүхдийг хөнөөлгөв.


Өдгөөг үзээгүй эцэг өвгөдийн нүгэл энэ гайг авчрав. Өнөө бид шийтгэлийг нь үүрэн тэмтчиж байна.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонсдов. Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна. Тэд нь үгүй болсон тул Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”


Тэгээд эцэгтээ —Иосеф одоо ч амьд байна. Тэрээр Египетийн бүх нутгийн захирагч болжээ гэсэнд Иаков тэдэнд итгээгүй тул түүний зүрх шимширлээ.


Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тасчуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй.


Иаков —Миний хүү та нартай хамт явахгүй. Ах нь нэгэнт үхэж, тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учирвал та нар буурал толгойг минь Үхэгсдийн орон уруу уй гашуудалтайгаар явуулах болно гэв.


Харин эцэг Иаков нь тэдэнд —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна! гэв.


Бид бүгд нэг хүний хөвгүүд. Бид үнэнч шударга улс. Таны зарц нар бид туршуул биш гэсэнд


Иосеф харин тэдэнд —Үгүй. Та нар дэл сул газар хайж ирсэн байна гэж хэлэв.


Иосеф харин тэдэнд —Миний хэлснээр та нар туршуулууд мөн.


Иосеф хараагаа өргөн, эхийнхээ хүү, Бениамин дүүгээ хараад —Энэ чинь та нарын надад хэлээд байсан нөгөө отгон дүү чинь мөн үү? гээд —Хүү минь, чамайг Бурхан ивээх болтугай! гэж нэмж хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite