Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 4:8 - Ариун Библи 2013

8 Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг алав.

Gade chapit la Kopi




Эхлэл 4:8
23 Referans Kwoze  

Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.


Зөвт нэгэн Абелын цуснаас авахуулаад сүм, тахилын ширээ хоёрын хооронд та нарын алсан Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөвт цус та нар дээр ирнэ.


Абелын цуснаас авахуулаад Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.


Учир нь хүү нь эцэгтэйгээ тоомсоргүй харьцаж, Охин нь эхийнхээ эсрэг, Бэр нь хадам эхийнхээ эсрэг босму. Дайснууд чинь гэрийн чинь хүмүүс байму.


Шивэгчин тань хоёр хүүтэй байсан бөгөөд тэр хоёр хээр талд хоорондоо тэмцэлдэхэд тэднийг салгах хүн нэг ч байгаагүй. Тиймээс нэг нь нөгөөгөө цохиж алав.


Санбаллат, Гешем нар надад захидал илгээн —Ирнэ үү! Оногийн талд Хефиримд бүгдээрээ уулзацгаая! гэв. Гэвч тэд намайг хорлох санаатай байв.


Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар түүнийг хаалга уруу зайдуу аваачиж, өөрийн дүү Асахелын цусны төлөө хэвлий уруу нь дүрж алав.


Мөн шинэ гэрээний Зууч Есүс уруу болон Абелынхаас илүү дээр, ярьдаг, цацагдсан цус уруу ирсэн.


Түүний ам хэл цөцгийн тосноос ч ялдам байсан, Харин зүрхэнд нь дайсагнал байв. Үгс нь чидун тосноос ч уян зөөлөн байсан, Гэвч тэд илд сугалсан байв.


Амнаас нь гарах үгс цөвт муу бөгөөд хуурамч Тэр ухаалаг хандах, сайныг үйлдэхээ зогсоосон.


Тэгвэл чи үнэхээр царай дээгүүр өө зэмгүй явна, Чи бат бөх болж, айхгүй болно.


Харин Есүс түүнд —Иудас аа, чи Хүний Хүүг үнсэлтээр барьж өгч байна уу? гэв.


Аяа Бурхан, Та буруутыг хөнөөх болтугай. Тиймээс цуст хүмүүс ээ, надаас холдогтун.


Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.


Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет гэж нэрлэв. —Каины алсан Абелын оронд Бурхан надад өөр нэг үр хайрлалаа гэв.


Хэрэв үзэн ядсанаас болж нэг нь нөгөөгөө түлхэх эсвэл отож байгаад аливаа зүйлийг түүн уруу шидэж, өнөөх хүн үхэх аваас


Иехорам эцгийнхээ хаанчлалын эрхийг гартаа авмагц, өөрийгөө аюулгүй байлгах үүднээс бүх ах дүүгээ бас Израилийн зарим түшмэдийг илдээр хороов.


Энд хараал, заль мэх, аллага, Хулгай, садар самуун тархаж, Цус урсгалт нь цус урсгалтыг дагана.


Swiv nou:

Piblisite


Piblisite