5 Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав.
Итгэлээр Абел, Каиныхаас үлэмж дээр тахилыг Бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна.
Түргэн уур мунхагийг алж, Гэнэн хүнийг атаархал хөнөөдөг.
Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа.
Тэрээр бүх идээн өргөлийг чинь санаж, Шатаалт тахилыг чинь хүлээн авах болтугай! Села
Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?” гэжээ.
Тэгтэл Мосе ихэд уурлан, ЭЗЭНд —Тэдний өргөлд харцаа бүү хандуулаач! Би тэднээс ганц ч илжиг аваагүй, тэдний хэнд нь ч би хор учруулаагүй гэлээ.
тэдэнд хэлэхдээ —Эцэг чинь надад өчигдөр уржигдарынх шигээ ч байхаа больсныг би царайнаас нь харж байна. Харин миний эцгийн Бурхан надтай хамт байсан.
Иаков Лабаны царайг хараад тэрээр өөрт нь урьдынхтай адилгүй хандаж байгааг ажиглав.
Тэд золгүй еэ! Учир нь тэд Каины замаар явж, шан харамжийн төлөө Балаамын төөрөгдөлд өөрсдийгөө тушаасан бөгөөд Корегийн тэрслэлд мөхжээ.
Гэвч ЭЗЭН, Самуелд айлдан —Түүний гаднах байдлыг болон нурууных нь өндрийг бүү хар. Би түүнийг нь үл хэрэгсэв. Учир нь Бурхан мөхөс нэгэнтэй адил хүний гаднах төрхийг хардаггүй. ЭЗЭН зүрхийг нь хардаг гэв.
Өөлөх өөгүй нэгэн нь цус урсгагчдад занагдах. Чигч шударга нэгний амь нь хүртэл нэхэгдэх.
Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!
Эзэн нь “Чиний боол надад ийм юм хийлээ” гэж хэлсэн эхнэрийнхээ үгийг сонсоод уур нь шатжээ.
Бурханы эсрэг уураа чи эргүүлж, Амнаасаа ийм үгсийг гаргахад хүргэнэ вэ?
Мунхаглал өөрийг нь сүйрэлд хүргэх атал Мөнөөхийн зүрх ЭЗЭНий эсрэг хилэгнэх.
Аливаа үйлс дэх бүх зүтгэл ба чадвар нь хөршдөө атаархах сэдэлтэй ажээ. Энэ нь мөн л хоосон бөгөөд салхи хөөцөлдсөн хэрэг аж.