Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 4:2 - Ариун Библи 2013

2 Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел нь хоньчин, Каин нь тариачин болжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 4:2
19 Referans Kwoze  

Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн. Ямар ч алуурчны дотор мөнх амь байдаггүйг та нар мэднэ.


Ёрын нэгнийх байсан бөгөөд дүүгээ алсан Каин шиг биш юм. Ямар шалтгаанаас тэр түүнийг алав? Учир нь өөрийнх нь үйлс ёрын, дүүгийнх нь үйлс зөвт байсан аж.


Абелын цуснаас авахуулаад Бурханы өргөө болон тахилын ширээний хооронд хөнөөгдсөн Зехариагийн цус хүртэлх нь энэ үеийнхнээс нэхэгдэнэ. Тийм ээ, Би та нарт хэлье. Энэ нь энэхүү үеийнхнээс нэхэгдэх болно” гэсэн юм.


Бурханы хүүхдүүд ба диаволын хүүхдүүд үүгээр илчлэгдэнэ. Зөвийг үйлддэггүй нь ч, ах дүүгээ хайрладаггүй нь ч Бурханых биш.


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Фараон түүний ах нараас —Та нар юу хийдэг улс вэ? гэж асуусанд тэд —Таны зарц бид ч, бидний эцэг өвгөд ч бас хоньчид гэв.


Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.


Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас авч, “Миний ард түмэн Израиль дээр очоод, эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.


Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв, Умайн үр жимс нь шагнал болой.


Израиль, Иосефт —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир, би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Би энд байна гэжээ.


Ноа газар тариаланч болж эхлээд усан үзэм тариалжээ.


ЭЗЭН Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хагалуулахаар Еден цэцэрлэгээс гарган явуулав.


Энэ нь ертөнцийн сууриас хойших бүх эш үзүүлэгчийн урсгасан цус энэхүү үеийнхнээс нэхэгдэхийн тулд юм.


Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд —ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв.


Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite