Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 4:16 - Ариун Библи 2013

16 Каин ЭЗЭНий оршихуйгаас гарч, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Каин ЭЗЭНий оршихуйгаас явж, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болов.

Gade chapit la Kopi




Эхлэл 4:16
19 Referans Kwoze  

Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон эцэг өвгөдөд тань өгсөн хотын хамт оршихуйгаасаа зайлуулна.


Тэгээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас явж, Иовыг хөлийнх нь улнаас толгойн орой хүртэл нь тэвчишгүй муухай яр хатгинд бариулав.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.


Бүх ард түмэн тэнгэрийн дуу, аянгын гялбаа, эвэр бүрээн дууг мэдрэн, утаа нүүгэлтсэн уулыг харангуутаа айн дагжиж, алсад зогссоор байв.


Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.


Үдшийн сэрүүнд цэцэрлэг дундуур ЭЗЭН Бурханы алхаж яваа чимээг сонсоод, эр хүн эхнэртэйгээ хоёул ЭЗЭН Бурханы оршихуйгаас цэцэрлэгийн модон дунд нуугджээ.


Учир нь тэд өөрсдөө хэрхэн та нарын дунд бид очсон болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж,


Тэрээр ертөнцөд байсан ба ертөнц нь Түүгээр буй болсон атлаа ертөнц Түүнийгээ эс танив.


Бүх юм Түүгээр буй болсон. Буй болсон юмсаас Түүнгүйгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй.


Тэгэхэд нь та нар “Бид Таны өмнө идэж, ууж байсан. Та манай гудамжинд сургаал зааж байсан шүү дээ” гэх болно.


Учир нь хоёр буюу гурвуулаа Миний нэрээр хаана цуглана, тэнд Би тэдний дунд байна гэж айлдав.


Утаа замхрах адил Тэднийг хөөнө. Галын өмнө хайлах лааны тос адил Буруут нь Бурханы өмнө сөнөнө.


Харин Таны нөмөрт хоргодогч бүгд баяр хөөртэй байж, Та хамгаалсан учир Мөнхөд баярлан дуулаг. Таны нэрийг хайрлагчид Танд баясна.


Зөгийн бал болон цөцгийгөөр цалгих урсгал, голыг тэрээр харахгүй.


Тэгэхэд ЭЗЭН, Сатанд —Тэгвэл харагтун, түүнд байгаа бүхэн чиний мэдэлд байна. Гэхдээ гараа түүнд л бүү хүргэ гэжээ. Ингээд Сатан, ЭЗЭНий оршихуйгаас зайлан оджээ.


Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмслэн Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэлээ.


Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босжээ. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар суув.


Swiv nou:

Piblisite


Piblisite