Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 4:14 - Ариун Библи 2013

14 Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны хараанаас далд орж, газраар хэрэн тэнүүчлэгч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 4:14
27 Referans Kwoze  

Цусан өшөө авагч өөрөө уг алуурчныг ална. Тэр түүнтэй учрах үедээ түүнийг ална.


Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.


Буруут нь мөшгөөгүй байхад ч зугтдаг бол Зөвт нь арслан мэт зоригтой.


Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулгаж, сэтгэлийг чинь самууруулна.


Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй ба Түүний хүчний алдраас сална.


Тэд мөнх шийтгэлд, харин зөвт нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.


Өөрийнхөө оршихуйгаас хөөн зайлуулахад тултлаа Иерусалим ба Иудад ЭЗЭН уурлан хилэгнэсэн юм. Харин Зедекиа, Вавилоны хааны эсрэг тэрслэн босов.


цусан өшөө авагч нь хоргодох хотын хилийн гадна түүнийг олоод, алуурчныг албал цусны буруутан болохгүй.


эсвэл өс хонзон санан түүнийг гараараа цохисон бөгөөд өнөөх хүн үхэх аваас түүнийг цохисон нэгэн нь алуурчин мөн тул заавал үхэх ёстой. Цусан өшөө авагч нь алуурчинтай учрах үедээ түүнийг ална.


Тэгээд Тэр зүүн талд байгсдад хандан “Хараагдагсад аа, Надаас зайл. Диавол болоод түүний тэнгэрэлч нарт бэлтгэсэн мөнх галд ор.


Тэгэхээр тэд өглөөний манан мэт, Эрт алга болдог шүүдэр адил, Үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг Яндангийн утаа мэт байх юм.


Дараа нь тэд газар уруу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй уруу хөөгдөнө.


Буруутан муу үйлийнхээ төлөө хөсөр хаягдах. Зөвт нэгэн үхсэн ч хоргодох газар олох.


Түүнд өршөөл хүртээх хэнийг ч, Өнчин хүүхдүүдийг нь ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!


Хүүхдүүдийг нь хэсүүлэн тэнүүчлүүлж, гуйлгачлуулаач! Сүйрсэн гэрүүдээс нь тэднийг холдуулан гаргаач!


Харагтун, бүх л гэрийнхэн маань шивэгчин миний эсрэг босоцгоож, “Ах дүүгээ алсан хүнийг бидэнд өгөгтүн. Алагдсан ах дүүгийнх нь амийн төлөө бид түүнийг алж бас энэ гэрийн удмыг тасалъя” гэцгээв. Ингэснээр тэд надад үлдсэн ганц очийг минь бөхөөж, хөрст дэлхий дээр нөхрөөс минь нэрийг нь ч, үр удмыг нь ч үлдээхгүй болгох юм гэж айлтгав.


Та нараас үлдэгсдийн хувьд, Би дайснуудынх нь нутагт тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Навчны сэрчигнээ тэднийг элдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэтээр зугтаж унах болно.


Би нүүрээ та нарын эсрэг хандуулах бөгөөд та нар дайсныхаа өмнө цохигдон унана. Үзэн ядагч өстнүүд чинь та нарыг захирах бөгөөд хэн ч мөшгөөгүй байхад та нар зугтах болно.


Тэгээд Бурхан тэр хүнийг хөөж гаргаад, амийн мод өөд хөтлөх замыг хамгаалуулахаар Еден цэцэрлэгийн зүүн талд херубууд болон зүг бүрд эргэлддэг галт илдийг байрлуулан тавьжээ.


Каин, ЭЗЭНд хандаж —Миний шийтгэл хэрээс минь хэтэрсэн хүнд ажээ.


ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмэн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, эцэг өвгөд чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite