Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 39:9 - Ариун Библи 2013

9 энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Эзэн танаас бусад юуг ч надад хориглоогүй учир нь та бол түүний эхнэр. Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 39:9
34 Referans Kwoze  

Тэгэхэд Давид, Натанд —Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдлээ гэв. Натан, Давидад —ЭЗЭН чиний нүглийг тайлсан тул чи үхэхгүй.


Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Бурхан түүнд зүүдэнд нь —Тийм ээ, чи үүнийг гэмгүй зүрхээр үйлдсэнийг Би мэднэ. Мөн чамайг Миний эсрэг нүгэл хийхээс хамгаалсан нь Би бөгөөд чамайг Би түүнд хүргүүлээгүй юм.


Бурханаас төрөгч бүр нүгэл эс үйлддэг. Учир нь Бурханы үр түүн дотор оршдог. Тэрээр Бурханаас төрсөн тул нүгэл үйлдэж эс чадна.


Харин үүнийг мэдээгүй бөгөөд ташуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их өгөгдсөн байна, түүнээс ихийг шаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.


Таны, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд ёрын мууг хийлээ. Тийм болохоор Та айлдвараараа зөвтөж, Та шүүгдэхдээ зэмгүй болой.


Мөн итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг.


Тэдэн дээр ирсэн бүхэн тэднийг залгив. Тэдний дайснууд «Бид буруугүй, Учир нь тэд жинхэнэ Хоньчин, Эзэний эсрэг, Эцэг өвгөдийнхөө Найдварын эсрэг Нүгэл үйлдсэн» гэж хэлжээ.


Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ.


Учир нь Бурханаас ирдэг гай гамшиг надад аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чадахгүй байх байсан.


Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг өргөөндөө авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж, түүнд нэгэн хүү төрүүлэв. Гэвч Давидын үйлдсэн зүйл ЭЗЭНий мэлмийд ёрын муу байв.


Гэвч та нар ингэхгүй аваас харагтун, та нар ЭЗЭНий өмнө нүгэл үйлдэх бөгөөд нүгэл чинь та нарыг олно гэдгийг сайн мэдтүгэй.


Хэрэв хүн ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, итгэл эвдэж, өөрт нь хадгалуулсан болон гарт нь даатгасан эсвэл хулгайлсан зүйлээр хөршөө мэхлэх эсвэл хөршөөсөө луйвардан авах


Гэтэл эмэгтэй хүнтэй завхайрагч хүн ухвар мөчид агаад Энэ үйлдлээрээ тэр өөрийгөө хөнөөдөг.


Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмнээс дөчин мөнгөн шекелээс гадна талх, дарс авч байлаа. Зарц нар нь хүртэл тэднийг ноёлж ард түмэнд давхар ачаа үүрүүлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.


Гадаа нь ноход, мэргэчид, завхайрагчид, алуурчид, шүтээнд мөргөгчид болоод худлыг хайрладаг, үйлддэг бүхэн байна.


Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


шамшигдуулалгүй, харин алив сайн итгэлийг харуул. Тэгвэл тэд бидний Аврагч Бурханы сургаалыг бүх талаар чимнэ.


Хөршийнхөө эхнэр дээр ордог хүн ийм буюу. Хөршийнхөө эхнэрт хүрдэг хүн бүхэн шийтгэгдюү.


Гэвч би —Над шиг хүн зугтаах гэж үү? Над шиг нэг нь сүм уруу ороод амиа аварч чадах уу? Би орохгүй гэж хэлэв.


Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг.


Чи миний өргөөг захир. Миний ард түмэн бүгдээрээ чиний амаар байг. Би зөвхөн хаан ширээнд сууж байгаагаараа чамаас илүү гэв.


Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхайрагчид, мэргэчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалчуудад ногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуур юм гэв.


Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад зарцдаа —Миний өгзгөн доогуур гараа хий.


Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.


Содомын хүмүүсийн санаа ёрын муу тул ЭЗЭНий өмнөх нүгэл нь их байв.


Абимелех, Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв.


Тэр эмэгтэй өдрөөс өдөрт Иосефыг ятгасаар байсан боловч тэрээр өөртэйгөө унт гэснийг нь ч, хамт бай гэснийг нь ч сонссонгүй.


Чи бүү завхайр.


Үхлээс ч илүү гашууныг би олж харав. Юу хэмээвээс эм хүний зүрх нь занга, гар нь гинж аж. Бурханд тааламжит нэгэн нь түүнээс зугтах бөгөөд харин нүгэлтэн нь тэр эмд олзлогдох аж.


Swiv nou:

Piblisite


Piblisite