Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 39:21 - Ариун Библи 2013

21 ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд энэрэл хайр үнэнээр хандаж, тэрээр шоронгийн ахлагчийн нүдэнд тааллыг олжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 ЭЗЭН Иосефтой хамт байж, түүнд хайр энэрлийг үзүүлж, шоронгийн харгалзагчийн ерөөлийг ч хүртээжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 39:21
23 Referans Kwoze  

Би египетчүүдийн нүдэн дээр энэ ард түмэнд тааллыг соёрхох болно. Та нар явахдаа гар хоосон явахгүй.


Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ»


Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ төлөө зовсноос зөвийг үйлдсэнийхээ төлөө зовсон нь дээр.


Бурхан, тайгануудын ахлагчаар дамжуулан Даниелд хайр өршөөлийг үзүүллээ.


ЭЗЭН, египетчүүдийн нүдний өмнө ард түмнээ таалан соёрхсонд тэдний нэхсэнийг египетчүүд зөвшөөрчээ. Тийнхүү тэд египетчүүдийг цөлбөсөн билээ.


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


Түүний үгс биелэгдэх хүртэл тийм байсан. ЭЗЭНий үг түүнийг шалгасан.


ЭЗЭН египет хүмүүсийн нүдний өмнө ард түмнийг таалан соёрхож, Мосе гэгч хүн Египет улсад, Фараоны албат нар хийгээд ард түмний нүдэнд үлэмж агуу болов.


ЭЗЭН Иосефтой хамт байсан учир түүний бүх ажил үйлс бүтэмжтэй болж, тэр өөрийн эзэн египет хүний гэрт сууж байлаа.


Тэр үед Абимелех болон түүний цэргийн жанжин Фикол нар Абрахамд —Чамайг юу ч хийсэн Бурхан чамтай хамт байна.


Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.


тэднийг хамгаалагчдын захирагчийн байшин доторх Иосефын хоригдож байсан шоронд хийв.


Харин бид энэ бүхний дотор биднийг хайрладаг Түүгээр дамжин давуулан дийлдэг.


Бурхан минь тэнгэрэлчээ илгээж, арслангуудын амыг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би Түүний өмнө гэмгүйд тооцогдож бас хаантан, танд ямар ч гэм хор хийгээгүй гэв.


Бас олзлон авагч бүхнийх нь өмнө Тэрээр тэдэнд энэрлийг соёрхсон.


Сэтгэлд нийцсэнээрээ ноёдыг хянахын тулд, Ахмадуудаа ухааруулахын тулд болой.


ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв.


Иосеф, эзнийхээ нүдэнд тааллыг олж, түүнд үйлчилсэнд тэрээр Иосефыг гэрийнхээ даамал болгон эзэмшиж байсан бүхнээ түүний гарт өгчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite