Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 34:5 - Ариун Библи 2013

5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч хүүхдүүд нь хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Охин Динаг нь тэрээр бузарласныг Иаков сонссон боловч, хүүхдүүдээ хээр мал хариулж байгаа тул тэднийг харьж иртэл нь дуугүй байжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 34:5
13 Referans Kwoze  

Харин Абсалом, ах Амнондаа сайн муу юу ч ярьсангүй. Охин дүү Тамарыг нь хүчирхийлсэн учир Амноныг Абсалом үзэн ядаж байв.


Хүү нь түүнд “Хар, олон жилийн турш би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тушаасныг зөрчиж байгаагүй. Гэвч анд нөхөдтэйгөө баярлах үед минь та ганц ишиг ч надад өгч байгаагүй.


Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод,


Харин Давид Бетлехемд байгаа эцгийнхээ хонийг хариулахын тулд Саул уруу ирэн очин байв.


Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв.


Харин үл бүтэх зарим хүмүүс —Энэ хүн биднийг яаж аврах юм бэ? гээд түүнийг үл тоомсорлож, түүнд бэлэг авчирсангүй. Харин Саул дуулаагүй мэт байв.


Тэгтэл Мосе, Ааронд “Надад ойртон ирэгсдээр дамжин Би Өөрийгөө ариун хэмээн үзүүлж, бүх ард олны өмнө Би алдаршуулагдах болно” гэж ЭЗЭНий айлдсан зүйл нь энэ юм гэв. Тэгэхэд Аарон дуугүй байлаа.


Лабан тэр өдрөө алаг, цоохор эр ямаа мөн харлаг, хар цоохор эм ямаа, хар хоньдыг ялган, хөвгүүдийнхээ гарт өгчээ.


Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болж амаа үл нээнэ.


Энэ охиныг надад эхнэр болгон авч өгөөч гэж тэр эцэг Хамораасаа гуйлаа.


Шехемийн эцэг Хамор Иаковтай ярилцахаар гарчээ.


египетчүүдэд хоньчид жигшүүртэй байдаг тул та нар “Таны зарц нар болон бидний эцэг өвгөд хар багаасаа өдий хүртэл мал малласаар ирлээ” гэж хэлээрэй. Тэгвэл та нарыг Гошен нутагт байлгах болно гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite