4 Есав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.
4 Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд, хоёулаа уйлалдав.
Би ЭЗЭНийг хайсан агаад Тэр надад хариулж, Бүх айдсаас минь Тэр намайг чөлөөлсөн.
Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос харж ихэд өрөвдөн гүйж ирээд, тэвэрч үнсэв.
Тэр хүн —Үүнээс хойш чамайг Иаков гэхгүй харин Израиль гэж нэрлэх болно. Учир нь чи Бурхантай бас хүмүүстэй тэмцэлдэж илүүрхлээ гэв.
Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв.
Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.
Иосеф сүйх тэргээ бэлтгэж, эцэг Израильтайгаа уулзахаар Гошенд хүрч очоод, түүнийг өмнөө үзэгдмэгц хүзүүдэн авч, хүзүүгээр нь тэврээд удтал уйлав.
Иосефын енгэнэн уйлсан нь египетчүүдэд сонсогдсон ба Фараоны ордонд ч сонсогджээ.
Тэд алсаас харцаа өргөн, түүнийг хараад таниагүй тул дуугаа өндөрсгөн уйлалдав. Тэд цөм нөмрөгөө урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.
Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.
Иосеф дүүгээ хараад сэтгэл нь ихэд уяраад, уйлах газар хайж яаран гарав. Тэгээд тэрээр өрөөндөө орж тэнд уйлав.
Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал Хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.
Иосеф өөрийн хоолноос тэдэнд барьсан бөгөөд Бениаминд өгсөн хоол нь бусдынхаас тав дахин их байжээ. Тэд Иосефтой хамт ууж, согтоцгоов.
Тэгээд Иаков Рахелыг үнсээд чанга дуугаар уйлан,
Тэгтэл Лабан охин дүүгийнхээ хүү Иаковын тухай мэдээг сонсоод, түүнтэй уулзахаар гүйн очиж, тэврэн үнсээд гэртээ дагуулан оров. Иаков бүх зүйлээ Лабанд ярьжээ.
Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.
Иймээс Иоаб хаан дээр очин айлтгасанд хаан, Абсаломыг дуудаж ирүүлэв. Абсалом, хаанд бараалхаж хааны өмнө нүүрээрээ газар унан мөргөхөд хаан, Абсаломыг үнсэв.
Хөвгүүнийг явахад Давид өмнө зүгээс гарч ирэн нүүрээрээ газар унаж, гурван удаа мөргөв. Тэд бие биенээ үнсэж, хамтдаа уйлсан ба Давид илүү ихээр уйлав.